Миний амьдралын сүүлчийн 100 хоног

2B | +1% better 2day | v.002

--

Таныг үргэлжлүүлэн уншихаас урьтаж энэхүү нийтлэл маань үхэх өдөр нь ойртсон нэгний сүүлчийн үгс БИШ шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Харин сүүлчийн 100 өдөр би юу хийсэн, юу сурсан, юун дээр алдсан талаарх эргэцүүлэл, дүгнэлт, сургамж бас дараагийн 100 өдрөө илүү сайн болгох САНУУЛГА юм.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэж юутай үнэн үг вэ. Саяхан л сургуулиа төгсөөд Чингис-Хаан нисэх буудал дээр бууж байсан санагдах авч нэгэнт 2 жил өнгөрчээ. 100 өдрийн тэмдэглэлээ бичиж эхлэхээр шийдсэн өдөр маань харин өчигдөрхөн мэт.

Ингээд өнгөрсөн 3 сар гаран хугацаанд хийсэн онцлох үйл явдлуудтай танилцъя.

  • Work —AWS, Vagrant, Docker, Heroku, AsciiDocFX, CircleCI, SeleniumIDE, OWASP ZAP, RoR гэх мэт ажлын шаардлагаас болж хэд хэдэн шинэ технологийг судалсан. Хэдий төгс эзэмшээгүй ч өөрийн болгон гартаа оруулж НҮҮР ХАГАРАЛЦААД авсан.
  • Блокчэин — БитКоин гэдэг үгийн сонсоогүй хүн өнөөдөр бараг үлдээгүй байх. Тэгвэл түүний үндэс болох Блокчэйний талаар сонссон хүмүүс 50% нь л байх. Тэдний нэг болох 50%-д нь багтсан би бээр өөрийн чадах хэмжээнд блокчэйн, Etherium network, Geth, Mist, ERC20 token-ийн талаар судалгаа хийсэн. Үр дүнд нь “private network дээр “UFT Token”-г байршуулж туршсан бөгөөд удахгүй хэрэглээнд нэвтрүүлэх байх гэж найдаж байгаа.
  • UT Hackathon — Бидний байнгын үйлчлүүлдэг Pizza Hut-ийн хүргэлт тийм ч хурдан биш гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилготой хакатонд нийтдээ 6 баг оролцсоноос гаргасан шийдэл, хийсэн бүтээл болон танилцуулгаараа манай баг тэргүүн байр эзэлсэн. Хэдий анх удаа хакатонд оролцсон ч багаараа сайн ажиллаж, 42 цагийн дотор шүүгчдэд танилцуулах боломжтой MVP хувилбараа гаргаж чадсан. Нэг сонирхолтой зүйл нь манай багаас гаргасан апп (Google Maps + UB traffic + …) маань 2 долоо хоногийн дараа “Google Maps”“feature” болж орсон тохиолдол.
  • Япон хэл — Шинэ хэл сурна гэдэг нь өөрөө тухайн улсын соёлыг мэдрэхтэй адилхан гэж би боддог. Түгээмэл хэрэглэдэг үгс болон ойр зуурын харилцан яриаг сурснаар тухайн орны соёлын талаар чамлахааргүй их мэдээллийг олж авах боломжтой. Саяхан би байгууллага доторх япон хэлний сургалтанд сууж цаашлаад N5 буюу япон хэл анхлан суралцагчдын шалгалтыг амжилттай давсан. (ありがとうございましためぐ せんせい)
  • PPT—Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн үзүүлэн (presentation) бэлдсэн бөгөөд тухай бүрдээ Guy Kawasaki-ийн 10–20–30 дүрмийг баримтлахыг хичээсэн. “Canva”-ийн олон янзын загваруудын сонголттой, өнгөлөг, хэрэглэхэд амар бөгөөд татаж авах болон “share” хийх боломжтой. (Strategy & Synergy, Ethical Hacking, Monday Speech, UFT Token, UT Hackathon …)
  • Дадлагажигч —Хүнд юм зааж өгөх, тэр хүн нь илүү сайн сурч цаашид өсөн дэвжихийг харах шиг сэтгэл ханамжтай зүйл ховор байх. Дадлагын оюутантай 1 сар орчим хугацаанд хамт ажиллахдаа, мэдэх чадах зүйлсээ түүнд зааж зөвлөхийн зэрэгцээ би өөрөө сурсан зүйлээ бататгаж авсан мэт санагдсан. (ReactJS, RoR, Coding Principles)
  • Medium — 1 нийтлэл бичихийн тулд би дунджаар 10+ ойролцоо нийтлэл уншиж, 20+ удаа бичвэрээ (draft) янзлан, 2 долоо хоног гаран 20 орчим цагийг зориулсны дараа гүйцэд боловсорсон бүтээл маань гарч ирдэг. Хэдий удаан юм шиг боловч энэ хугацаа нь бодлоо цэгцлэх, илүү сайн судлах, бичсэн зүйлээ өөр өнцгөөс харах боломжийг олгодог. (Амралтынхаа хугацаанд 4-н нийтлэл дуусгахыг хичээнэ ээ)
  • Hobby — Манай байгууллагад Innovator Day” гэж 2 долоо хоногт нэг бүтэн өдөр өөрсдийгөө хөгжүүлэх боломж байдаг. Энэ цагаа ашиглан гар утасны hybrid хөгжүүлэлтийг Off-The-Record (OTR) технологитой хослуулан өндөр зэрэглэлийн нууцлалтай “chat”-ийн аппликэйшн хийсэн. Үүнээс гадна мобайл хөгжүүлэлтийн чиг хандлагын талаар хийсэн судалгаагаа удахгүй нэг нийтлэл болгох байх. (Native -> Hybrid -> PWA)
  • Автоматжуулалт — Өдөр бүр би автоматжуулалтад улам ихээр татагдаж байгаа. Магадгүй энэ нь миний залхуу зантай холбоотой байх. Гэхдээ өдрийн 24 цаг эргэж бидэнд ирэхгүйгээс хойш хэрэггүй зүйлсэд алтан цагаа үрэхийг би лав хүсэхгүй. (Jenkins, Scheduled Wake Up, SeleniumIDE, Volume Scheduler…)
  • Гэр бүл — Өнгөрсөн 100 өдрийн хугацаанд миний зүгээс гэр бүлдээ тавих анхаарал, тэр дотроо гэргийдээ зориулсан цаг нь тун ховор байсан бөгөөд ажил болон хувийн амьдрал 2-ын тэнцвэрийг олох хэрэгтэйг ойлгосон.

100 өдрийн дүгнэлт 100 үг дотор :

  • Уншсан юмаа ШҮҮЛТҮҮР хийж өөртөө үлдээх (take NOTES for your FUTURE self)
  • Сурах хамгийн сайн арга бол бусдад ЗААХ (best way to learn is to TEACH someone)
  • Бусдад юм заахын тулд ӨӨРӨӨ сайн мэдэх шаардлагатай (to teach someone you have to KNOW it)
  • Амралтын өдрийг эртнээс ТӨЛӨВЛӨХ нь чухал (it is essential to PLAN your weekend)
  • Ажил болон хобби талдаа чамлахааргүй зүйлсийг хийсэн бол ГЭР БҮЛ-талдаа хангалтгүй үнэлгээ өгөхөөр байлаа (although work and hobby were satisfactory, FAMILY was not)

Энэ хүрээд миний өнгөрсөн 100 өдрийн тайлан, ирээдүйд эргэж харах тэмдэглэл маань дуусаж байна. Одоо дараагийн 100 өдрөө төлөвлөх цаг ирлээ…

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй