Ухаалаг хөрөнгө оруулагч (Intelligent Investor)

2B | +1% better 2day | b.003

--

Саяхнаас би мөнгө, хувийн санхүү, сахилга бат, хувьцаа энээ тэрээ талаар бага зэрэг сонирхох болсон юм. Сонирхох ч гэж дээ угаасаа мэдэх шаардлагатай юмруугаа л нилээн хожуу ханцуй шамлан орж байгаа минь энэ. Гэхдээ тэгээд

Better late than never

гэдэг дээ. Нэг ч гэсэн өдрийн өмнө сураад хэрэгжүүлэхийн төлөө 🤞. Өнөөдөр харин нэг найзынхаа (Baatar Dashtseren) зөвлөснөөр уншсан номоосоо жижигхээн хэсгийг нь хүргэх гэж байна.
(Өмнөх нийтлэл 👇👇👇)

Ухаалаг хөрөнгө оруулагч (The Intelligent Investor)
- 1949 он анхны хэвлэл
- Бенжамин Грэхем
(Benjamin Graham)

Б.Грэхем нь та бидний сайн таних “Омахагийн зөнч” хочтой дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Уоррен Баффет-ын багш.
(Warren Buffett)

Хувьцааны ертөнцийн Библи гэж нэрлэгддэг энэ ном нь хэдий 20-р зууны дунд үед хэвлэгдсэн ч доторх санаа нь одоог болтол хуучраагүй гэхээр ямар сайн бүтээл гэдэг нь тодорхой байх.

Номын хамгийн гол суурь нь value investing буюу үнэ цэнэд хөрөнгө оруулах юм.

TL;DR

Үндсэндээ дөрөвхөн гол зүйлийг хэлж байгаа мэт надад санагдсан.

  1. Өөрөө судалгаа хий (Mr.Market-д итгэж болохгүй)
  2. Таамаглах биш ҮНЭ ЦЭНЭ-д хөрөнгө оруул
  3. Урт хугацаанд “боломж”-ийн ашигтай байх
  4. Эрсдэлийг тарааж олон төрлийн хувьцаа ав

Бүтэц

Ном нь нийт 20 бүлэгтэй. Үүнийг нь би өөрийнхөө уншиж тэмдэглэсний дагуу 5 хэсэгт хуваасан болно.

  1. Хөрөнгө оруулалт vs Аз турших (Investment vs. Speculation)
  2. Пассив хөрөнгө оруулагч (Defensive Investor & tips)
  3. Актив хөрөнгө оруулагч (Enterprising Investor & tips)
  4. Хөрөнгө оруулалтын жишээ (Investment types & Case studies)
  5. Аюулгүйн байдлын маржин (Margin of Safety)

1. Хөрөнгө оруулалт vs Аз турших (Investment vs Speculation)

Зарим хүмүүс хөрөнгө оруулалтыг сугалаатай адил гэж бодоод байдаг. Яг үнэндээ судалгаан дээр үндэслэн, үнэ цэнийг олж харах процесс юм.

Хэрвээ та аз туршсан байдлаар, эсвэл өсөж байгаа дээр нь аваад унахаас нь өмнө зарна гэсэн байдлаар ханддаг бол та хөрөнгө оруулалт БИШ зүгээр сугалаа л авч байна гэсэн үг.

Investing vs. Speculating: Why Knowing the Difference Is Key
  • Do not try to TIME the market
  • Үнэ цэнэд хөрөнгө оруул (intrinsic value)
  • Аз турших гэж байгаа бол нийт хөрөнгийн 10%-аас хэтрэхгүй байх

2. Пассив хөрөнгө оруулагч & зөвлөгөө (Defensive Investor & tips)

Харьцангуй хялбар бөгөөд эрсдэл багатай арга. Тодорхой дүрмийн дагуу, байнгын хөрөнгө оруулалт хийнэ. Ихэвчлэн 10–30 төрлийн зах зээл дээр тогтсон, үр өгөөж, ашиг хуваалт нь өндөр компаниудын хувьцааг авдаг.

Анх эхэлж байгаа хүнд ч туршлагатай хөрөнгө оруулагчид ч ялгаагүй хэрэглэж болох арга.

  • 10 - 30 төрөл
  • 5+ жил ажилласан ногдол ашиг хуваарилдаг
  • Нэр хүндтэй том компани, санхүүгийн үзүүлэлт нь тогтвортой
  • Томьёоны дагуу (75% хувьцаа / 25% бонд)
What kind of investor are you : Defensive or Enterprising?

3. Актив хөрөнгө оруулагч & зөвлөгөө (Enterprising Investor & tips)

Пассив хөрөнгө оруулагчаа бодвол илүү өндөр ашгийг богинохон хугацаанд олох зорилготой. Түүнийгээ дагаад илүү их судалгаа болон илүү их цагийг зарцуулах шаардлага гарч ирдэг.

Энэ дотор нь компанийн удирдлага, менежментийн баг, санхүүгийн чадвар, хөрөнгө оруулалтын бүтэц юу вэ гэдгийг судлах хэрэг гарна.

  • Өдөр тутмын худалдаа NO ❌
  • Эрсдэл өндөртэй үнэт цаас буюу бондоос зайлсхийх
  • Унаж яваа сайн компанийг хайж ол (temporary setback)

4. Хөрөнгө оруулалтын жишээ (Investment types & Case studies)

Хувьцааны төрөл нь 50/50-аас эхлээд хамгийн ихдээ 25/75 байх боломжтой гэж үздэг (Бонд/Хувьцаа). Сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргахгүйгээр хөрөнгө оруулалтын зарчмаа баримталж, сахилга баттай байх нь амжилттай ажиллах үндэс нь болж өгдөг.

How to Choose an Investment Option?
  • Анхандаа нийт хөрөнгийн 10%-тай тэнцэхүйц хэмжээгээр эхлэхийг зөвлөдөг
  • Хөрөнгө оруулалтын сангууд өндөр өртөгтэй тул төлбөрөөс давсан ашиг өгөх хувьцаа тун цөөн
  • Огцом амжилт гаргасан компаниас илүү урт хугацаанд тогтвортой өсөж байгаа компанийг илүүд үзэх нь дээр
  • Амар хялбараар мөнгө олох боломж мэтээр сурталчилж байвал энэ нь залилан байх магадлалтай
  • Cуут ухаантан (genius) байлаа гээд хувьцаанаас ашиг олно гэж байхгүй (Example : Isaac Newton)

5. Аюулгүйн байдлын маржин (Margin of Safety + Diversification)

Сүүлийн нэг чухал сэдэв нь аюулгүйн байдлын маржин. Энэ нь тухайн компанийн бодит үнэ цэнэ ба өнөөдрийн зах зээлийн ханш хоёрын зөрүүг хэлж байгаа аж. Гэхдээ

  • “Margin of Safety” нь амжилттай байх магадлалыг л ихэсгэх болохоос баталгааг гаргаж өгдөггүй.
  • Харин олон төрлийн хувьцаа авах нь 10% нь амжилтгүй болоход бусад 90% нь танд амжилт болон ашиг авчрах боломжийг олгоно.

Тиймээс дээрх хоёрыг хослуулснаар хөрөнгө оруулалтын замнал тань амжилттай байх нь бараг л баталгаатай болоод явчихна.
(Margin of Safety + Diversification)

Төгсгөлд нь санаж явахад хэрэгтэй хэдэн зүйлс :

  • Шинээр гаргаж буй хувьцаа ихэнх тохиолдолд МУУ байдаг
    - Хэт үнэтэй (new issues - over valued)
  • Огцом өсөлт/уналтын дараа хувьцаа авах/зарах дэмий
  • Өөрийгөө тань, ХЯНА тэгээд ойлгодог зүйлдээ л хөрөнгө оруул
  • Инфляцыг мартаж болохгүй
  • Муу эсвэл сайн хувьцаа гэж байдаггүй. Харин үнэтэй эсвэл хямд л гэж байгаа.
  • Төгсгөлийн төгсгөлд нь хэлэхэд бүх юм тодорхой биш. Онцгой тохиолдол гэж байдаг (Exception).

Номын хувьд ЗААВАЛ унших ёстой ном мэт санагдсан. Хүмүүс хаа сайгүй л тэгж хэлдэг юм билээ 😋. Гэхдээ яг миний хувьд энэ номыг уншаад хөрөнгө оруулалт хийх “АМАРХАН” гэсэн мэдрэмж авсан ч шууд хувьцааны талаар судлаад арилжаанд оролцъё гэсэн хүсэл төрсөнгүй. Тэгээд ч ер нь ХУВЬЦАА болон Wall Street-ийн нийгэмд оруулж байгаа ҮР, АШИГ юу вэ гэдгийг эхлээд судалмаар байгаа юм л даа.

Дараачийн нийтлэлээрээ Хувийн санхүүгийн талаар сурсан мэдсэнээ хуваалцана аа. (Уул нь энэ нийтлэлийн өмнө нь байх байсан байх) 😋

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй