All roads lead to AWS

2B | +1% better 2day | aws.002

--

Манай компанид нэг журам байдаг юм л даа. Тэр нь Oracle, Linux, Android, AWS гэх мэт албан ёсны сертификатыг амжилттай авч чадвал тухайн шалгалтын төлбөрийг нь олгодог. Ихэнх шалгалтууд нь 100$-оос эхэлдэг болохоор тэр болгон өгөөд байх боломжгүй.

AWS-ийн хувьд 4 төрлийн 9 сертификат байдаг.
- Level Foundational (1) : хамгийн энгийн бөгөөд ерөнхий мэдлэг
- Level Associate (3) : дараачийн 2 түвшнийг авахын тулд заавал авна
- Level Professional (2) : илүү ахисан түвшний мэдлэг
- Level Specialty (3) : тусгай нэг чиглэл рүү гүнзгийрсэн

Энэ дундаас хамгийн анхан түвшний буюу Cloud Practitioner-ийн шалгалтыг бэлдэн өгөхөөр шийдсэн байгаа. Тиймээс шалгалтын талаар болон яаж бэлдэх, сурсан зүйлсээсээ 5-н нийтлэлээр хүргэхээр шийдсэн нь энэ 😋 .

Шалгалтын талаар : (Cloud Practitioner)

- Нэр : AWS Certified Cloud Practitioner (CLF-C01)
- Түвшин : Суурь мэдлэг (Foundational)
- Нийт асуулт : 65
- Нийт хугацаа : 90 минут
- Тэнцэх оноо : 700/1000 (70%+)
- Төлбөр : 100$
- Хүчинтэй хугацаа : 2 жил

Шалгалтад бэлтгэхийн тулд AWS-ийн өөрсдийнх нь албан ёсны хичээлийг үзсэн байгаа. Нийт 7 цагийн онлайн хичээл.

Хамгийн доод түвшний гэж хэлж болохоор энэ сертификат нь өөрийн албан тушаалаас хамааралгүй гэдгээрээ онцлогтой. AWS Cloud-ийн талаар ерөнхий ойлголт (Cloud Concepts 28%) болон Аюулгүй байдал (Security 24%), Технологи (Technology 36%), Төлбөр тооцооны (Billing and Pricing 12%) талаарх мэдлэг хэрэг болно.

Харин асуултуудын хувьд
- Нэг хариулт зөв (Нэг сонголт - 1/5)
- Хоёр хариулт зөв (Олон сонголт - 2/5)
гэсэн 2-н төрлийн асуулттай.

Дасгал тестэндээ 90-ээс дээш оноо авдаг болчихвол жинхэнэ шалгалтандаа алзахгүй гэж зөвлөдөг юм байна лээ.

Үүнээс гадна шалгалтын оноонд хамааралгүй цөөн тооны (5) асуулт байдаг. Мэдээж аль нь вэ гэдэг нь тэмдэглэгдээгүй дээрх асуултуудыг статистикт зориулан оруулдаг гэж тайлбарласан байна лээ. Яг л Toefl-iBT шиг.

Монголд шалгалт өгөх боломжтой 2 газар байдаг.
- Ub System Center (Лхагва Пүрэв Баасан гаригт)
- Empasoft Co., Ltd (Ажлын бүх өдрүүд)

Яаж бэлдэх талаар

Шалгалтад бэлдэх ерөнхий зөвлөгөө нь нэг иймэрхүү

Яг энэ дарааллын дагуу AWS Cloud Practitioner Essentials (First Edition) хичээлийг үзээд түүнээсээ хэрэгтэй гэж бодсон тэмдэглэлээ дараачийн нийтлэл дээрээ хуваалцана аа.

AWS-ийн үүссэн түүх болон ерөнхий мэдээллийг авахыг хүсвэл өмнөх бичиж байсан нийтлэлийг сонирхоорой. 👇👇👇

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй