Fail WELL (YTAP)

2B | +1% better 2day | su.001

--

За тэгээд өнгөрсөн 7 хоногт би гэдэг хүн нилээн завгүй байлаа. Ажлынхаа хажуугаар нэг хөтөлбөрт хамрагдаад тэр л дээ. Тэр маань харин миний хувьд нилээн өгөөжтэй байсан болохоор зах зухаас нь ч болтугай хуваалцахаар шийдээд энд бичиж байна. 😁

What is YTAP?

Монгол, АНУ хоёрын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оныг Залуучуудын Жил (‘Mongolia-US Youth Year’ commences) болгон зарласан юм билээ. Энэ дотроо ямар үйл ажиллагаа явуулах вэ гэж бодож байгаад Монголд моодонд ороод буй старт-ап/гарааны бизнестэй холбоотой зүйл хийхээр шийдэж л дээ. Тэр нь 👇👇👇

Youth Tech-Entrepreneurship Accelerator Program буюу YTAP нь 15–35 насны “залуус”-т зориулсан хурдасгуур хөтөлбөр юм. Хурдасгуур хөтөлбөрийг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам болон Зориг сан хамтран зохион байгуулсан. 👏👏👏

YTAP хөтөлбөр нь 5 өдрийн workshop + 4 сарын онлайн ментор гэсэн 2 шаттай. Эхний шатны хувьд Bully Box, Vemity AI-н үүсгэн байгуулагч 22-хон настай залуу голлон хичээлүүд заасан. Түүнээс гадна орой болгон ямар нэг үйл ажиллагаа (event)-тай байлаа.

Хурдасгуур хөтөлбөрийн хичээлүүд (Phase 1)

Day #1

Эхний өдөр “Үр дүнтэй бүтэлгүйтэх” болон “Бизнес Модель Хавтан” ашиглах сургалт орсон.
- Үр дүнтэй бүтэлгүйтэх : How to fail well?
- Бизнес Модель Хавтан : Business Model Canvas

Fail well

“ХУРДАН хий, алдахаас БҮҮ ай” гэж ярьдаг одоо үед магадгүй зарим зүйлийг орхигдуулах нь бий. Тэр бол ЭРГЭЦҮҮЛЭЛ (reflect). Хурдан алдахаас илүүтэйгээр САЙН алдах (fail WELL) нь чухал гэж хичээлийн үеэр Brandon #1 хэлсэн. And I could not AGREE more. Учир нь алдаанаасаа суралцахгүй л юм бол дахиад алдаагаа давтах л болно.

“I FAILED” is 100 times better than “what IF?”

Tips on failing WELL
- Don’t IGNORE the warning
- NO excuses (it won’t help you)

BMC — Business Model Canvas

Бизнес загварын хавтан гэж Монголоор орчуулаад байгаа дараах хуудсыг гарааны бизнес хийх гэж буй хүмүүс бүгд мэдэх байх. Саяхныг хүртэл 5 жилийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн тооцоолол нэхдэг байсан бол одоо BMC-г нь хараад л зүгээр нэг санаа юу эсвэл бодит боломж уу гэдгийг нь хэлдэг соёл тогтоод байх шиг байна.

Өөрийн нэг жижиг санаагаа хэд хэдэн удаа шинэчлээд авсан шүү (update)

I am looking for potential partners. 👆👆👆 (PM me)

Panel

Эхний өдрийн орой нь “Миний гарааны бизнесийн замнал” хэлэлцүүлэг болсон бөгөөд доорх 4 хүмүүс оролцсон.

Сонирхолтой яриа өрнүүлсэн ярилцлагын үеэр надад сонирхолтой санагдсан хэдхээн зүйлийг дурдвал…

Insur-н хувьд яг зорилтот зах зээлдээ (40 настай, 2 хүүхэдтэй) маш сайн хүрч чадсан бөгөөд 1 сарын дотор 30k таталт, 10к бүртгэлтэй хэрэглэгч, 1к даатгуулагчтай болсон гэнэ лээ. Тэр дотроосоо 3-н хүн даатгалынхаа өгөөжийг хүртсэн удахгүй энэ талаараа нийтэд мэдээлэх сурагтай.

Бас нэг дурдсан зүйл нь ихэнх гарааны бизнесийн хөгжил эхний 6 сар санаа, дараагийн 1 жил хөгжүүлэлт тэгээд дахиад 6 сар маркетинг гэсэн хугацаанд явагдаад байх шиг санагддаг гэсэн нь сонирхолтой мэдээлэл байлаа. (6 Idea + 12 Development+ 6 PR)

Монголын зах зээл бол ХОРХОЙ ХҮРМЭЭР ~Батхуяг (Insur)

Дараачийн панелист маань iTools-ийн эхлэл болон одоо үеийн талаар яриад мөн өөрийн туршлага/түүхээсээ сонирхуулсан.

iTools компани нь “ЯАГААД гадаад серверийг ашиглах ёстой гэж?” гэсэн асуултаас үүдэлтэй юм билээ.

Анх 20 сая төгрөгийн зээлээр сервер авч эхэлж байсан бол одоо 1000+ сервертэй Монголын AWS болох гээд явж байгаа.

Харин хувь хүнийхээ хувьд программистуудтай хэрхэн харилцах талаар судалж, өөрийгөө хөгжүүлэн явсаар одоо Монголдоо томоохон компаниудын нэгийг удирдаж яваа эмэгтэй гэхээр БАХАРХМААР санагдсан. (2016/1/1 — Петровис анхны НӨАТ баримт)

Монгол хэрэглэгч нар ТУЙЛШРАМТГАЙ + ЗАЛХУУ ~ Тамир (iTools)

Ямар ч бизнес байсан ЯАГААД ЯАГААД ЯАГААД гэдэг асуулт л маш чухал. Асуудал зөндөө гарна. Тийм учраас тууштай байж, нэг юмны ард нь гараад үзчих хэрэгтэй гэж залууст зөвлөж байна лээ.

Байгуулагдаад 2 жил болоод буй Nest Academy-н хувьд яг одоо хэрхэн дараачийн шатруу үсрэх/scale хийх вэ гэдэг дээр оччихсон байгаа гэсэн.

Танхимын сургалт нь тодорхой хязгаарт хүрээд зогсох тул цаашдаа 10’000 инженер бэлтгэхэд Learning Management System (LMS)-рүү орох уу?, зүгээр нэг онлайн хичээлээс илүү чанартай байлгахын тулд яах ёстой вэ гэдгээ боловсруулж байгаа бололтой.

Чадвар чамайг нэг цэгт хүргэнэ. Харин тэнд хэр удаан байлгахыг character шийднэ ~Габит (Infinite Solutions)

2019 оны 1 сард хиймэл оюун дээр суурилсан бизнесээ амжилттай зарсан тэрээр хамгийн чухал зүйлийг SCALABILITY гэж тодорхойлдог.

Гарааны бизнесээ авч явах замдаа аль болох өөр өөр салбарын үүсгэн байгуулагчидтай байх нь амжилтад их нөлөө үзүүлдгийг бас онцолсон. (founding team diversity)

Сүүлийн нэг зүйл нь яаж ментортой болох, яагаад ментор хэрэгтэй байдаг талаар өөрийн түүхээсээ хуваалцсан бөгөөд одоогийн байдлаар үнэгүй өдрийн хоолны саналд татгалзсан хариу хэлдэг хүнтэй таараагүй л байгаа гэсэн.

They pay anyway 😅~ Brandon (Vemity AI)

За ингээд эхний өдрийн хураангуй дуусч байна. Удахгүй 2-дох өдрийн сонин хачнаас дуулгана аа. (to be continued…)

--

--

Билигүн.Б (Програмч аав)
2B +1% better 2day

I am who I am... || өөрийнхөөрөө байхаас ичихгүй