Мөнгөний дүрэм

2B | +1% better 2day | l.009

--

Өмнө нь “Ухаалаг хөрөнгө оруулагч” номыг уншсанаа бичиж байсан бол өнөөдөр хувийн санхүүгээ хэрхэн удирдах талаар энгийн боловч их хэрэгтэй 50/30/20-ийн дүрмийн талаар нийтлэл бичлээ.(өмнөх 👇)

Дүрэм нь өөрөө их энгийн. Татварын дараах орлогоо хэрэгцээ, хүсэл, хадгаламж гэсэн том 3-н хэсэгт хуваах юм. Ингэснээр өөрийн хэрэглээгээ томоор нь харж хянах, ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах боломжийг олгох учиртай.

Уул нь би өөрөө их САЛТАА хүн л дээ. (хүмүүсийн яриагаар бол) Гэхдээ эргээд харахаар сүүлийн 3 жилд олох орлого маань ихэссэн ч үрэх хэмжээ нь бас хамтдаа өсчихсөн байна лээ. Ирэх 5, 10, 20, 30 жилдээ зориулсан төлөвлөгөө, хадгаламж гэхээр зүйл түй ч байхгүй мэт. За тэгээд энэ л шалтгааны улмаас өнөөдрийн нийтлэл маань бичигдсэн болно. Тухлан сууж таалан соёрхоно уу
(Магадгүй танд ч бас хэрэг болох байх )

50/30/20-ийн үүсэл

Харвардын Bankruptcy Expert, АНУ-ын сенатор асан Elizabeth Warren охинтойгоо хамтран All Your Worth номыг бичжээ.

2005 онд гаргасан энэ номын гол санаа нь 50/30/20-ийн дүрэм дээр суурилсан байна.

50/30/20-ын дүрмийг Elizabeth Warren нээсэн гэдэгт эргэлзэх хүмүүс байдаг ч олонд таниулсан гэдэгтэй нь хэн ч маргадаггүй.

Номыг нийгмийн дундаж давхаргын гэр бүлүүдэд зориулсан гэсэн байсан.

Үндсэн санаа нь та 1ш виноны үнэ дээр фокуслах биш том зургаар нь харах нь чухал гэдгийг хэлдэг. (Том зураг = 50/30/20)

50/30/20 дэлгэрэнгүй

Financial Freedom To Financial DECISION: Part 2

Харахад их амархан байгаа биз? Заавал төлөх ёстой Ипотекийн зээл, машины төлөлт, байрны төлбөр, хоол хүнс гэх мэт зүйлсээ Хэрэгцээ (50%)-д оруулна.

За тэгээд л үлдэж байгаа бараг бүх л зүйл Хүсэл (30%)-д орно шүү. Бид нар хэрэгцээ vs хүсэл 2-оо ялгаж чадахгүйгээс болоод их асуудалд ордог юм шиг байгаан.

  • ⛔ Өдрийн хоолоо гадуур идэх нь хэрэгцээ биш хүсэл!!!.
  • ⛔ Хамгийн сүүлийн загварын шинэ пүүз авах нь хүсэл!!!.
  • ⛔ Утсандаа 5GB дата авах нь хүсэл!!!.
  • ⛔ 5-дахын орой халбага пиво уух нь хүсэл!!!.

Авах/хийх гэж байгаа зүйл чинь байхгүй л бол үхэх гээд байна уу? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.

Хэрвээ хариулт нь “Үгүй” гэж байвал хүсэл гэсэн үг.

Сүүлийн хэсэг болох Хадгаламж (20%) нь томхон худалдан авалт (машин, байрны урьдчилгаа 30%), эмч домчоор явах төлбөр (health), гэнэтийн асуудал (emergency), аялал зугаалга (trip), хүүхдийнхээ ирээдүйд (children tuition), өөрийнхөө тэтгэвэрт (retirement) гэх мэт зүйлст зориулан авдрандаа хийхийг хэлж байгаа.

Яг одоо бол би 50/49/1 дүрмээр амьдраад байх шиг байгаан. 😖

За тэгээд энэ байдлаасаа гарахын тулд яг одооноос 50/30/20-ийн дүрмийг хэрэгжүүлэхээр шийдлээ.

Тооцоо

Өөрийнхөө цалинг хамаагүй нийтэд зарлаад байж болохгүй болохоор энэ оны дундаж цалинг жишиг болгон авч тооцоо хийж үзэхээр шийдлээ. 2019/3 сарын байдлаар Монгол улсын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320'000₮, дундаж цалин 1'120'000₮.

2019/3/12 Монцамэ — Дундаж цалин

Нэг гэр бүлийн 2 хүн хоёулаа ажил хийж байгаа гэж тооцвол 1'120'000₮ x 2 хүн = 2'240'000₮ татварын өмнөх нийт орлого болж байна. Энэ мөнгөн дүнгээсээ Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг хасвал 1'799'160₮ буюу 1 сая 800 мянган төгрөг үлдэнэ.

Та цалингаа өөрөө тооцож үзэх үү?

За тэгвэл энэ 1 сая 800 мянган төгрөгийн төсөвт би өөрийн гэр бүлийн зарлагыг тааруулах гээд нэг үзье. 🤔

Уул нь нэг иймэрхүү 3 өнгө алагласан байх ёстой. Гэтэл яг бодит байдал дээр дараах зураг шиг л байна даа. 🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️

  • 📱 Утас — хэрэгцээ боловч урьдчилсан төлбөрт 10'000 нэгжтэй байхад болоод явчихна. Тэгэхлээр 200 мин + 3 GB data-тай багц хэрэглэж сард 23'000₮ төлж байгаа нь 10'000₮ хэрэгцээ 13'000₮ хүсэл юм. (Над мэтийн хүмүүсm бол 200 мин хүрээд илүү гарна)
  • 🌐 Интернет — Огт интернетгүй байна гэж худлаа биз. Харин зөвхөн интернет хэрэглэе гэвэл Мобинет 3 mbps хурдаар сард 11'875₮ л төлнө. (Юнивишн 33'000₮ бол хүсэл бөлгөө. Ухрааж үзэх, бичлэг хийх, кино багцууд ч бас)
  • 🚌 Унаа— Алхдаг бол 👍👍👍 автуусддаг бол сард 22'000₮ хангалттай. Такси бол хаашаа орно гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. (Хувийн машинтай бол 50'000₮-аар бензин хийгээд нэг сар явчих байлгүйдээ ~20 литр бензин = 300 км)
  • 🍼 Хүүхдийн хэрэглээ — Хувцас, живх, нэмэлт тэжээл, тос энээ тэрээ. Яг сайн мэдэхгүй ч тодорхой лимитэнд барьж болох л байх.

За тэгээд нөгөө шинэ хувцас, гоё куртик, өвлийн бэлтгэл, хар бургер гээд бүгдийг нь төсөвтөө тааруулаад хэрэглэх болох нь дээ.

Сайн ба муу тал

✅ Flexible : 50/30/20-ийн дүрмийг та өөртөө тааруулж бага зэрэг өөрчилж болно. Илүү ихийг хадгалахыг хүсвэл 50/25/25, орон сууцны төлбөр чинь нилээн өндөр бол 60/25/15 гэх мэт.

✅ Big stuff : Count the dollars, not the pennies. Талхны үнэн дээр 50 төгрөг хэмнэхээс илүүтэйгээр 500 мянгын туфл танд үнэхээр хэрэгтэй эсэхээ бодох хэрэгтэй. (50*30 = 1'500₮ vs 500'000₮)

✅ Easy : Жижиг зүйлс дээр төвлөрч цаг алдахгүйгээр томоор нь тооцоогоо хараад явах боломжтой. Худалдан авалт болгоноо хөтөлж явах ч асуудал шүү. (хэд хэдэн удаа fail-дсэээн)

❌ Мэдээж 50/30/20-ийн дүрэм танд тохиромжгүй байж магадгүй. Эсвэл бүх юмаа Ба/Бэ-гүй хянахыг хүсдэг бол хэт болхи мэт санагдаж болох юм. Өөр ч нээх муу тал гэхээр зүйл надад олдсонгүй. 🙈

Нэмэлт

Хадгаламж (20%)-ын дотор багтсан томхон худалдан авалт болон бусад хуримтлалыг яаж үүсгэх талаар бас хальтхаан дурдмаар санагдаад.

За ингээд дуусаа. Цалинг яаж хуваах, ирээдүйдээ хэр бэлтгэлтэй байх талаар багахан ч болов ойлголттой болсон гэж найдаж байна.

50/30/20-ийн дүрмийг ядаж хагас жил туршаад үзээрэй гэж зөвлөе. Хэрэггүй юм шиг санагдвал 6 сарын дараа больчихгүй юу. Хадгалсан 20%×6-аараа бас хаа нэг тийшээ аялчихна биз. 🤗

--

--