Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц

Binderiya Binduush
Nov 4 · 4 min read

Хүүгээ нэг настай байхад нь амжиж энэ номыг уншсандаа баяртай байна. Манайх 40 мянгатын сэхээтэн айл бишээ. Малчин ард гэдэг шиг аав ээж маань эгэл жирийн л хүмүүс. Картын бараанд оочирлож, гурван охиноо өлсгөж, дааруулахгүй гэсэндээ өөрсдийнхөө хирээр л зүтгэсэн. Орчин үеийн хүүхдүүд шиг ийм анхаарал тавьж, урмын үгсээр тэтгэж байгаагүй ээ. Зүгээр л бид зөнгөөрөө л өссөн. Тухайн цаг үе, эх орны маань хөгжил тийм л байж :)

Тэгээд энэ номыг уншаад хүүгээ том болохоос урьтаж хязгаартай цаг хугацаанд багтаж өөрсдөө их сайн хөгжих хэрэгтэй гэдгээ ухамсарлалаа. Зүгээр нэг аан, уун гээд уншаад өнгөрөх биш гэр бүлийнхээ онцлогт тохируулан авах гээхийн ухаанаар хандаад, ширээний ном болговол зохилтой санагдлаа.

Надад бодууштай санагдсан хэсгүүд:

  • Бага насны хүүхэд, эцэг эх хэн хэнийх нь хариуцлага
  • Долоо хоног бүрийн баасан гаригийн нар жаргахаас, бямба гарагийн нар жаргах хүртэл гадуур гарч, ТВ үзэхгүй, гэр бүлээрээ ярилцаж, тоглож цагийг өнгөрөөх
  • 30 минут орчим хүүхдийнхээ ярианд анхаарал хандуулж хамт тоглох
  • Хоолны ширээний ардах боловсрол. Хооллох болгондоо янз бүрийн зүйлсийн талаар ярилцах, хүүхдийнхээ сонирхлыг цочроож, сониуч болгох
  • Бусдыг хайрлаж, хүндэтгэх, бүх хүнтэй ижил тэгш харьцах
  • Хүүхдээ зодоод шийтгэсэн бол дараа нь заавал тайвшруулж яагаад шийтгэсэн учрыг нь ойлгуулах
  • Өөрөө бие даан ажлаа хийхэд нь туслах- өрөөгөө цэвэрлэх, хувцсаа угаах гэх мэт.
  • Эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлаж халамжилж буй дүр төрхөө харуулах
  • Хүүхэд юм асуух үед нь нас насанд нь тохирсон хариулт хэлэх
  • Оньсого таавар таалгах, тоглоом тоглох, хичээл хийх гэдэг чихэр идэхтэй адилхан амттай ажил гэсэн ойлголт төрүүлэх
  • 3 ангидаа жилд 25 ном унших даалгавартай байна.
  • Өдөр бүр 15 минут ном уншиж өгөх
  • Өдөрт хамгийн багадаа 3 ямар нэгэн сонирхолтой юм ярьж өгөх
  • Гадаад хэлээр ярьж сурахаас өмнө сонсож ойлгодог болох хэрэгтэй. тийм орчныг нь бүрдүүлэх
  • Өдөр бүр гадаад хэлээр ном уншиж өгөх,
  • Зөв магтаал халимыг ч бүжиглүүлж чадна
  • 3 нас хүртлээ аав ээжээсээ суралцана, 4 наснаас яагаад гэсэн асуулт эхэлнэ.
  • Хүүхдийн төсөөлөн бодох чадвар, сонирхлыг сайжруулахаар бүтээлч чадвар сайжран өөртөө итгэлтэй болдог
  • Эвлүүлдэг тоглоом, зураг шоо эвлүүлэх, шавраар тоглох, зураг зурах, хөгжим сайн сонсгох, зураг тоглоомоор дамжуулан тоо зааж өгөх
  • Баруун тархи: бүтээлч чадвар, шууд ухаарах мэдрэхүйн үйл ажиллагаа /7 нас хүртэл хөгжинэ/ 7 наснаас өмнө дураараа үсэрч харайн тоглох
  • Зүүн тархи: хэлний чадвар, ямар нэгэн дүн шинжилгээ хийх чадвар, тунгаан бодох чадвар /7 наснаас хойш хөгжинө/
  • Тоглох: мэдлэгийг өөрчилж, шинэ ойлголтыг бий болгоход тустай
  • Спортоор сайн хичээллэвэл биед хуримтлагдсан ядаргаа, стресс амархан тайлагдана
  • Нэр алдартай хүмүүсийг загвар хүнээ болгох
  • Мэдлэг-мэдээлэл, ухаан-хандлага, шийдвэр гаргах чадвар
  • Хэрэглэхгүй зүйлсээ цуглуулж- хандив болгож орчноо сайжруулах хөрөнгө оруулалт босгох
  • Бага наснаасаа эхлэн бусдад тусалж, хандив тусламж өгөхийг сайн суралцвал амьдралынхаа туршид бусдад тусалж, бусдыг халамжилж чаддаг халуун дулуун хүн болно
  • Хүүхдээ 3–4 нас хүрсэн үеэс хөөр баяртайгаар бусдад тусалж, хандив өгөхийг заах хэрэгтэй. мөнгөний гахайд мөнгө цуглуулаад, бусдад хандивлах
  • Хүүхэдтэйгээ буяны сайн дурын үйл ажиллагаанд оролцох
  • Мөнгө гэдэг бол маш муу зүйл ч биш, бас маш сайн зүйл ч биш, зүгээр л хүний амьдралд хэрэгтэй зүйл.
  • 5 наснаас нь хэрэглээний мөнгийг нь хадгалуулж эхэлдэг.
  • Хэрэгцээгээ хойшлуулах зуршлыг бий болгох. дэлгүүр явахдаа хамгийн түрүүнд хэрэгтэй зүйлээ авах. өөр авахыг хүссэн зүйлийг нь авч өгөхгүй байх, сайн тайлбарлаж ойлгуулах
  • Ах дүү хоорондоо хэрэлдвэл нэг нэгнээсээ нь юу болсныг сайн асууж байгаад эцэг эх шийдвэрээ гаргах. эцэг эх шийдвэр гаргахдаа ах нь том болохоор тэг ингэ гэдэг шийдвэр гаргахгүй, шударга байх
  • Хүүхдүүдийнхээ чадвар мэдлэгээр нь бус зан чанараар нь харьцуулах.
  • Хүн мөнгийг цаг хугацаанаас эрхэмд тооцдог боловч алдсан цаг хугацааг мөнгөөр худалдаж авч болохгүй
  • Мөнгө бол цаг хугацааг чөлөөтэй болгодгоос цаашгүй зүйл
  • Төлөвлөсөн цагийн хуваарийнхаа дагуу эмх цэгцтэй амьдарвал, төлөвлөсөн ажлууд тогтсон цаг хугацаандаа дуусдаг
  • Гаднах байдлаас илүү доторх нь хүчтэй
  • Хүний амьдралд олон янзын зүйл холилдож байж утга учиртай тэнцвэртэй болдог
  • Талмуд, Тора ном нь Еврей хүмүүсийн сурах бичиг юм. Дараа энэ номыг сонирхож үзвэл зүгээр санагдсан.
  • Хүүхдийг зөв хүн болгож өсгөе гэвэл мэдлэг, шударга ёс, хүн чанар, авьяас чадвар зэрэг бүх талыг нь тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй
  • Хүн суух, босох алхах зэрэг үйлдлийг бүгдийг нь тэнцвэртэй хийдэг шиг бүх зүйл тэнцвэртэй байх хэрэгтэй
  • Эцэг эхтэйгээ тоглодог хүүхдийн нийгмийн оролцоо өндөр байдаг
  • Хий хоосон мөрөөдлийн юмуу зохиомол зүйлээр биш бодит боломжоос урган гарсан, бодит байх магадлалтай зүйлээр дамжуулан төсөөлөн бодох чадвараа сайжруулдаг. ямарч үндэслэлгүй, хий хоосон ярианаас илүү бодитоор болсон үйл явдал нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг маш сайн цочроон сайжруулдаг төдийгүй тэвчээртэй болоход нь нөлөөлдөг
  • Үйл хөдлөл чинь аль хэдийн том болсон хүн шиг болох хэрэгтэй. тэгвэл чи өөрөө ч мэдэхгүй амжилтанд хүрнэ
  • Бусдын нөлөөгөөр буруу зүйл битгий хий. энэ бол боол болох хамгийн дөт зам
  • Мэдээлэл бол мөнгө. мэдээлэл цуглуулах чадвараа сайжруулаарай
  • Хүмүүс хоорондын харилцаа холбоо бол асар том хүч. олон хүмүүстэй танилцаж, танилын цар хүрээгээ нэмэгдүүлээрэй
  • Бусад хүнийг хайрла. тэгж байж чи ч гэсэн бусдад хайрлуулна
  • Эрсдэл бол боломж. эдийн засгийн хямралтай үед мөнгө олдох боломж жирийн үеэс 10 дахин их байдаг
  • Багаар ажиллах шиг чухал зүйл байхгүй. гагцхүү зохион байгуулалттай байхад нь маш их анхаарах хэрэгтэй
  • Боловсролдоо хөрөнгө оруулалт сайн хийх хэрэгтэй
  • Амжилтанд хүрсэн хүнтэй найзалж нөхөрлөөрэй. гайхалтай хүч чадлыг мэдрэх болно
  • Хийх итгэлгүй байгаа зүйлээ анхнаас нь хийх хэрэггүй.
Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade