Анхаарал…

Миний амьдрал үгээр хэлэмгүй аз жаргалтай бас гуниг зовлонтой. Ер нь л амьдрал гэдэг өөрөө тэдний л холимог. Зүгээр л би тэр их жаргалд бус зовлонд нь хэтэрхий анхаарал хандуулж, өөрийн амьдралаа зориулчихсан байж. Үүнийг би арай оройтож ухаарлаа, гэвч зовлонгоосоо салж жаргалдаа умбая гээд болдоггүй юм байна. Өмнө амьдарсан жилүүд минь намайг сөрөг зүйлсэд дурладаг болгочихож, зовлонгоо өөрөө эрээд байдаг болгочихож. Сэтгэл хөдлөлөө захирч чаддагүй сэтгэцийн өвчтэй мэт өөрийн мэдэлгүй гунигт автан, асуудлуудаа бодон шаналан суудаг болчихсон байх юм. Энэ бүхнээс салж энгийн өөдрөг нэгэн болохын туйлын хүслэн боллоо.
Мэдээж хугацаа шаардах байх. Бас чамгүй хичээл зүтгэл. Ер нь аливаа зүйлсээс өөрчлөхөд хамгийн хэцүү нь хүний ухамсар гээч зүйл юм шиг. Өөрийгөө захирч чаддаг болтлоо хичээх л хэрэгтэй. Мөн амьдралд байдаг жижиг зүйлсэд талархаж, түүнээсээ аз жаргалыг мэдэрч сурах. Түгжрэлд бухимдаж суухаар дайн дажингүй, амар тайван оронд амьдарч байгаадаа баярлах ч юмуу. Ерөнхийдөө бол аливаа зүйлсийг хоёр талаас нь харж, сайн талд нь анхаарал хандуулж амьдарвал арай сайхан ирээдүй угтаж байх болно. Харин асуудлууд үргэлж гарч ирж л байна. Мөн яг л одоогийнх шигээ асуудлаа шийдээд л өнгөрнө.
Аз жаргалд анхаарлаа хандуулж, түүнийг мэдрэнгээ, зовлон шанлалаасаа суралцаж байгаарай.
/18.10.25/
