Асуулт… #2
Бүх хүн унтаж байх хооронд. Нийтлэл оруулахад тохиромжтой цаг.
Хүн яг яах гэж хорвоод мэндэлдэг вэ?
Юуг мэдрэхийн тулд оршин байсаар байна вэ?
(Vincent Van Gogh — The Starry Night)

Амьдралын эцэс нь үхэл юм бол, бас хүн үхэхэд мэдрэмжүүд нь хамт одчихдог юм бол, нэгэнт л алга болж, хоосрох тэр мэдрэмжүүдийн төлөө догдлон суух хэнд хэрэгтэй вэ?
Толгойгоо гашилган энэ талаар бодон суухад байж болох зүйл ч юм шиг.
Хайрлах дурлах, догдлох, гансрах, баярлах, гуниглах гээд бүхий л мэдрэмжүүдийг мэдэрч байна гэдэг бид амьд байгаагаа, оршин буйгаа мэдэрч байгаа хэрэг биш үү? Харин оршин буйгаа мэдрэнэ гэдэг үнэхээр сайхан бас гунигтай.
Хамгийн гол нь хүн амьдралд сайхан ч бай муухай ч бай бүх л мэдрэмжүүдээс суралцдаг. Бас аз жаргалыг авдаг. Зөвхөн үүний л төлөө эдгээр бүх сайхан, муухай зүйлсийг мэдэрдэггүй гэж үү?
Үүнээс харахад хүн аз жаргалын төлөө энэ хорвоод ирдэг байх. Хэрвээ аз жаргалыг мэдрэхийг хүсдэггүй юм бол энэ хорвоод чинь амьдрахын хэрэг юун?
