Гомдол…

August Poolman
Nov 2 · 1 min read

Хүн бүрт, амьдралд, өөртөө үргэлж гомдоллож байдаг хүмүүст хандаж хэлье. Өнөөдөр чамд асуудал тулгараад хэцүү байж болно. Эсвэл чамайг хэн нэгэн тоохгүй байсан ч болно. Гагцхүү нэг л зүйлийг сайн ойлгож үз. Энэ дэлхийд ганцхан чи л зовоогүйг, чамаас бусад нь ч гэсэн амьдрах гэж хичээж байгааг л сайтар ойлго. Жижигхэн зүйлд шантарчихаад, өөрийгөө тийм хулчгар гэдгээ бусдад зарлаж байгаа юм шиг үргэлж бусдад гомдоллож байдгаа болих хэрэгтэй. Хараал идсэн багахан зүйлд шантарчихаад тэрэндээ болоод хэн нэгний өмнө уйлж унжиж арчаагүй царайлж суудгаа боль, тэр хүнд ч гэсэн хэцүү зүйл их бий. Зүгээр л түүнийгээ чам шиг цацдаггүй хэрэг. Нэг үгээр бол зовж байсан ч ганцаараа зов, тэгээд түүнийгээ хэзээ ч, хэнд ч бүү хэл. Тэд түүгээр чинь тоглох болно.

Сэтгэлийн тэнхээтэй байж үз.

/18.10.25/