Малчид найдваргүй юу?

Bolor Batselenge
Sep 3, 2018 · 1 min read

2016 оны 2 дугаар сарын 22 өдөр Засгийн газраас “Сайн малчин” хэмээх малчдыг дэмжих зорилго агуулсан хөтөлбөрийг баталж арилжааны банкаар дамжуулан жилийн 10 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарч байлаа. Олон мянган малчин зээл авч ахуй амьдралдаа нэмэрлэсэн байх. Тэдний зарим нь хүүхэддээ, зарим нь малаа эрүүлжүүлэх, хашаа хороогоо сайжруулахад зарцуулсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Хөдөө хөхөрч гадаа гандан хэдэн малаа өсгөн үржүүлж яваа хэдэн малчид маань хүн чанараа гээлгүй үлдсэн жинхэнэ монголчуудын томоохон төлөөлөл гэж би боддог. Тэд авсан бол буцааж төлдөг тийм ёс журамтай хүмүүс. Нөгөөтэйгүүр арилжааны банк өгсөн зүйлээ заавал нэхэж авдаг нэхэл хатуутай улс. Нэг нь өгдөг, нөгөө нь заавал авч байж амардаг хүмүүс хооронд төр шоу хийх нь “төөрөгдөл” үүсгээд байх шиг. Хөөрхий малчдын бор зүрхээрээ одоо ч төлсөөр байгаа зээлийг Төр төлж дууслаа гэж шоудах нь жоохон ичгэвтэр явдал ч юм уу.

Авсан зээлээ буцааж төлөөгүй хүмүүсийг найдваргүй зээлдэгч гэж үзэн дахин банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх боломж нь хязгаарлагдмал болдог санагдана. Тэхээр засгийн газар малчдыг маань найдваргүй жагсаалт руу хүчээр явуулчихав уу яав???

    Bolor Batselenge

    Written by

    Journalist, freelancer…

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade