Уулнаас буугсад…
Sep 3, 2018 · 1 min read
9 дүгээр сар бидний амьдралын шинэ цикл эхэлдэг үе. Сурч боловсрох нь сурч, эрүүл мэндээ үзүүлэх нь үзүүлж, бичиг баримтаа цэгцэлж, орон байраа солих нь сольж, шинэ ажил эхлүүлэх нь эхлүүлж, залуус нь хурим найраа хийж гал голомтоо бадраана. Өвөлд бэлдэх их ажил ундардаг үе. Төрийн байгууллагын ажилчдын амралт дуусч бүтэн болно. Нэг үгээр хүмүүс уулнаасаа бууж амьдрал хэвийн үргэлжилж эхэлдэг үе. Замын ачаалал, элдэв байгууллагын дараалал нэмэгдэнэ. Зунжин сэлүүхэн байсан сэлүүхэн үеээ санан хүмүүс бухимдана. Ай тэгээд юутай ч уулнаас бууж улс орноо хөгжүүлэх нь хөгжүүлж, харлуулж хараах нь амаа хөдөлгөдөг алтан намар гэдэг аатай улирал юм даа…
