#ӨдөртНэгБлог #30daychallenge # I_am_a_Storyteller #day16

Байнга л өөрийгөө хянаад л байх их хэцүү л дээ. Өөрөөсөө асууна. Бас хариулна. Өөрийгөө шүүмжилнэ. Уурлана. Гутарна. Магтана. Бодно. Сэргэнэ. Нэг сайн зуршлыг өөртөө бий болгохын тулд хичээж өдөр бүр давтах шаардлагатай болдог шиг л тухайн нөхцөл байдалдаа тааруулан биеийн хэлэмж санаа бодол үг үйлдлээ зөв түвшинд аваачин зөвөөр ярьж зөвөөр үйлдэнэ гэдэг чадвар юм даа.

Бичвэрээ бичихдээ харизмтай байх гээд чадахгүй л байгаа. Яг л дасгалыг хийгээд амьдралдаа хэвшүүлэх их хэцүү еэ. Бүх зүйлд харизмтай байж бие махбод болоод сэтгэл санаа тархиа удирдахад нэлээд хөдөлмөр шаардах юм байна.

1. Хүнд үед хэрхэн харизмтай байх вэ: хүнд нөхцөл байдал нь таны харизмыг сөрж байдаг ч бас боломж бий болгож өгөх талтай. Хүнд нөхцөл байдлыг харизмтайгаар шийдвэрлэж чадвал та өөртөө дайсан хураах биш найзтай болох боломжтой. Хэцүү хүмүүстэй харьцахдаа бэлтгэлтэй байх нь чухал. Өөрийгөө бэлдэж зөв цагт, зөв газраа уузах хэрэгтэй. Бусдад талархаж, энэрэнгүй хандахаа мартаж болохгүй. Хүнтэй өрсөлдөж байгаа бол тэднийг өөртөө татахын тулд тус хүргэсэнд, санаа бодлоо хуваалцсанд талархалаа илэрхийлэх хэрэгтэй. Таны сурсан бүх л арга техник нь хүнд үеийг даван туулахад тусална. Ялангуяа дотоод сэтгэлээ удирдах аргууд нь их үр дүнтэй байх болно.

2. Илтгэл тавихдаа харизмтай байх: олны өмнө илтгэл тавих нь бусдад өөрийгөө таниулах торгон мөч юм. Хэлэх үгээ тодорхой болгож, илтгэлдээ түүх, зүйрлэл төсөөлөл ашиглан үзэгчидтэйгээ холбоотой зүйлс түлхүү ярихыг хичээгээрэй. Илтгэлээ аль болох богинохон, сонирхолтой байлгах хэрэгтэй. Өгүүлбэр бүр нь ямар үнэ цэнийг хүмүүст өгч байна вэ гэж өөрөөсөө асуу. Илүү дуу авиа хөдөлгөөн хийж байна уу анхаар. Илтгэлийн үеэр өөр дээрээ биш үзэгчид дээр анхаарлаа хандуул.мөн яриан дундаа зогсоц авч, амьсгаа авахаа мартаж болохгүй. Хүчирхэг, халуун дотно байдлаа илэрхийлэхийн тулд биеийн хэлэмж, үгийн өргөлт ашигла. Ярьж байхдаа зориуд зогсоц авах нь өөртөө итгэлтэй байдлыг харуулахаас гадна уур амьсгалыг илүү сүртэй болгодог

3. Хямралын үед харизмтай байх: хямралын үед хамгийн их хэрэгтэй байдаг. Харизмтай удирдагчдад хүмүүс их дуртай байдаг бөгөөд удирдагч хүний зан байдал, сэтгэл хөдлөлийг тэд ихэд чухалчилдаг. Нэн түрүүнд сэтгэлийн тэвчээртэй болж, биеийн байрлал хөдөлгөөнөө хянаж, сэтгэл санаагаа удирдах аргуудыг эзэмших хэрэгтэй. Нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах боломжтой талаар өөрийн холын бодол, зорилгоо бусдад таниул. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж, хүссэн зорьсондоо заавал хүрч чадах шийдэмгий хүн мэдгэдгээ бусдад ойлгуул.

4. Харизмтай амьдрах: харизм нь бусдын тантай харьцах харьцааг өөрчилдөг. Та бусдын магтаал сайшаалыг хүртэх ч, атаа хорсолыг ч бас татдаг. Бас хүмүүс танаас илүү ихийг хүлээж өндөр шаардлага тавьж эхэлдэг. Харизмын оргилд хүрсэн хүнд ганцаардах мэдрэмж төрөх нь элбэг. Харизмыг буруу талаар ч ашиглах боломжтой. Харизм нь хүчтэй зэвсэг учраас түүнийг хариуцлагатай ашиглах хэрэгтэй.

Дасгал: бие махбод оюун санаанд нөлөөлөх нь

Хүний биемахбод бодол санаанд хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэхийн тулд та доорх дасгалыг хийгээд үзээрэй.

· Эхлээд сэтгэлээр унасан хүний биеийн хэлэмжийг илэрхийлээрэй. Мөрөө унжуулж, толгойгоо гудайлган, урвайсан царай гаргаарай. Одоо харин огт хөдлөлгүйгээр баяр жаргалтай нэгэн болж хувирах гээд үздээ. Нэг ч булчин хөдлөхгүйгээр баяр хөөртэй хүн болж чадах уу гэдгээ үзээрэй. Бологүй байгаа биз?

· Одоо эсрэгээр нь хийе. Баяр хөөртэй байгаагаа илэрхийл. Сугалаанд хожсон хүн шиг үсэрч цовхчин, инээмсэглэн, гараа даллаарай. Энэ хөдөлгөөннөө хийж байхдаа гунигийг мэдрэх гээд үз дээ. Бас болохгүй байгаа биз.