Орчноо солиод ажиллаж үзлээ. Хамт ажиллаж байсан хүмүүсээс надад байдаггүй, эсвэл дутуу байдаг хэдэн чанаруудыг олж харсанаа тэмдэглээд үлдээе.

  1. Хаана ч, хэзээ ч ажиллаж сур. Би чимээгүй орчин, сэлүүхэн орон зай гээд жаахан тансаг орчинд тааваараа ажиллах гээд байдаг муу зантай. Тэгсэн энд намайг хэн тэгэж тарвалзуулах вэ. Зүгээр ар араас бөмбөгдөж байгаа даалгавруудыг хаана ч хамаагүй, тухайлбал, нисэх буудлын шалан дээр, онгоцон дотор, хурал сонсонгоо, ер нь ямар ч нөхцөлд хийдгийг олж мэдэн, тэгэж ажиллав. Өмнө нь онгод орохоо хүлээдэг байснаа бодохоор нүдний нулимс гарах шахаж байна. Зүгээр л хий. 🤨
  2. Яг тэр дор нь шийд. Имэйл ирсэн л бол даалгахыг нь даалгаад, дамжуулахыг нь дамжуулаад, шийдэхийг нь шийдээд, яг тэр дор нь л нэг дамжлагад оруулж сурлаа. “Окэй” гэчихээд хойшлуулдаг жагсаалтанд орвол тэр ажлыг ёстой хийж амждаггүй юм байна.
  3. Эрт эхэл, үр дүнтэй ажилла, цагтаа тар. Офис дээрээ зүй бусаар байнга оройтож, түүнийгээ гавьяа мэтээр боддог байх нь зөв явдал биш аж. Өдрөө үр дүнтэй өнгөрүүлээд сурчихвал цагтаа эрт тараад хувийн амьдралаа зохицуулж сурдаг юм байна. Өдрийн цаг бол алт!
Like what you read? Give bulganbay a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.