Т-даан т-даан би энд байна гэх шиг нөгөө л хэцүү сэтгэлийн гуниг намайг олоод ирэх шиг..
Sep 8, 2018 · 1 min read
Хэрвээ энэ гуниг гээч нь амьтай эд байсан бол хаа нэгтээ булаад нуучих юмсан. Хэзээ ч дахиж намайг нэхэн ирж зовоохооргүй, олохооргүй холын хол нуучих юмсандаа.
Яг одоо нэг тийм төөрөгдөлдөө эргээд орчихлоо. Энэ бүхэн яг л нэг тойрог мэт. Эхлэх цэгээсээ төөрсөөр овоо замаа олов уу гэж байтал буцаж төөрөөд эхлэлийн цэг мэт төөрөгдөлдөө оччихлоо. Амьдралд хором мөч бүхэн ганц л тохионо тэгээд л дуусдаг. Гэтэл энэ төөрөгдлийн хором мөч бүхэн яагаад дахин дахин давтагдаж намайг ээрээд байгаа юм бэээ. Зүгээр л сэтгэл уужуу нэг л сайхан тайван байхсан. Яг хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй төөрөөд байна. Яах вэ
