Чиний үгүйд
Чиний үгүйд үе үехэн сэтгэл минь хоосорч өвдөнө.. Чамайг би танихгүй учраас чамд гомдож үл чадна. Угаас чамдаа гомдохыг би хүсэхгүй ээ.. Чиний үгүй энэ цаг хугацаа надад дэндүү ихийг зааж өгч байна.. Чамайг тэвчээртэйгээр хүлээхэд сургаж байна. Чамайг олоод бас чамайг таних хүртэл хэдий хугацаа хэрэгтэй юм бэ? Магадгүй би хэзээ ч чамайг олж чадахгүй юм болов уу?
Чамайг байхгүй байсан ч би жаргалтай амьдарч байна.. Гэвч
Хааяа зүгээр л эрхэлж тунимаар, хөөрхөн шүү гээд үнсэх хайр шингэсэн зөөлөн үнсэлт, өхөөрдөн дуудуулах нэр, зүгээр л намайг хараад л жаргалтай болох тэр л хүнийг үгүйлээд байна. Чамайг үгүйлэхэд урсах энэ нулимс үнэндээ утгагүй санагдаад сэтгэл өвдөөд байна. Үнэхээр их ганцаардаад, нэгэнт учирсан хосуудад атаархахдаа үүнийг бичин сууна.
Чамтай учрах хүртэл туулах хугацаа, хэрэгтэй хэрэггүй учрал бүрийг алгасмаар..
Чамайгаа би сэтгэл дүүрч, гуниг үргэтэл хайрлаад, хайр халамжийг ханатлаа мэдрүүлээд хатан ухаантай гэргий тань байж, энэ л амьдралаа хамтдаа туулна. Ганцхан чамдаа чин үнэн сэтгэлээ хадгалан, үр ачийг тань тойлон өсгөнө өө. Угаасаа би чадхымчэн!
Энэ л насны хань, үр хүүхдийн минь эцэг болох тэр хэн нэгэн, одоо хаана юу хийж явааг нь ч мэдэхгүй тэр хэн нэгэн минь..
Чамайг олох, магадгүй таних хүртэл итгэл дүүрэн хүлээн байя даа.

2017.08.25 03:56 am
