
Нар бууж ажилын цаг дуусмагц гэртээ харьхийг хүссэн би гүйх шахуу ажилаас гарлаа.гадаа харин намайг яаруулахыг хүссэнгүй. Тэнгэрийн хаяа ягаарч зун л болохоор гараад ирдэг юун мэдэгдэхгүй олон амьтдын чийртэй чимээ энэ удаа тэгэж санагдсангүй.
Чихэвчээ зүүн хуучны дуунуудын жагсаалт дээр тавин гудмаар тайван гэгч алхаж эхлэв.Бас л гэрлүүгээ яаран явж байнадаа гэмээр том том алхсан хүмүүс хажуугаар минь зөрөлдөнө.Би алхсаар метроны буудал дээр ирлээ. Энд л би метрог хүлээх зуураа бодлоос бодлын хооронд тэнүүчлэн зогсдог юм.
Хэзээ ч юм сонссон дууны үг, тэр нэг өдөр надруу хараад нүдээрээ инээсэн хүний төрх,сэтгэл нь хол найз дээрээ хүслийн шивнүүлэх гэж барьж очсон тортны амт, сайн яваад ирдээ гээд баруун хацар дээр минь үнсээд үлдсэн аавын минь хайрласан бас хэзээ ч салгахыг хүсээгүй харц гээд бодолдоо унаснаа ч анзааралгүй зогсож байтал салхи татуулан саяхан байсан намайг сэрээх шиг метро орж ирлээ…
