Нэг чихэр олдсон ч хувааж идээрэй гэж аав минь бага байхаас захиж сургаж өсгөсөн юм.
Чихэр олдохгүй дээ биш, бие биедээ туслаж, дэм дэмэндээ явахыг л захидаг байж…
Ах бид хоёр бас ч гэж эрэгтэй хүүхдүүд болсон хойно бишгүй л хэрэг тарьж үймүүлдэг байсан байх. Гэтэл өдий болтол бид хоёрт нэг ч гар хүрч өндөр дуугарч байсан удаа байгаагүйг нь бодохоор хайрламаар бас бахархууштай санагддаг. Бас аав “ээжийгээ л хайрлаж яваарай” гэдэг үгийг амныхаа уншлага шиг л бид хоёрт хэлнэ.
Ээжийхээ оёсон цэвэрхэн сайхан хувцасыг өмсөж, аавынхаа ярьдаг сонирхолтой түүхүүдийг сонсож, орой бүр хоолны ширээний ард тойрж сууна.
Энэ л миний хамгийн аз жаргалтай агаад энгийн бага нас.
Бид эд мөнгөөр баян цатгалан байгаагүй ч хайраар бялхаж өссөн юм.
2019.11.05
20:53

