Миний хайртай термодинамикийн 2-р хууль
Уг нь яаж амьдрах ёстойг шинжлэх ухаан заагаад байна л даа…
Өгөгдсөн нөхцөлд процесс аль чиглэлд үргэлжлэх, хэрхэн дуусах, хэдий хэмжээний ажил хийхийг тодорхойлж өгдөг термодинамикийн хоёрдугаар хуульд тодорхойлогддог онцгой нэгэн хэмжигдэхүүн бол энтропи юм. Энтропи нь системийн эмх замбараагүй энергийн хэмжигдэхүүн бөгөөд тус хуульд тодорхойлогдсоноор бол ямарваа нэг хаалттай системийн энропи хугацааны явцад ямагт өсдөг буюу амьдралд буулгавал эмх замбараагүй байдал үргэлж ихсэх чиглэлтэй байдаг юм. Хуульгүй улс орон, хэм хэмжүүргүй нийгэм оршин тогтнох боломжгүй, аливаа системийн алдагдсан энергийг нөхөж, аливаа процессийн үйл ажиллагаанд нэмэлт зохицуулалт хийхгүйгээр хэвийн, тогтвортой ажиллуулах боломжгүй гэж л ойлгоод байгаа юм. Амьдралд чинь юмс нэг л болж бүтэхгүй, чи нэг л өөрчлөгдөж өгөхгүй хэцүү байна уу? Аргагүй аргагүй, термодинамикийн хууль ажиллаад байна. Мөн түүнчлэн бүхий л систем энергийн хамгийн бага түвшинд шилжихийг эрмэлздэг. Ертөнц ерөөсөө л бага энергитэй байж, бага энерги зарцуулах сонирхолтой шүү дээ. Тархи ч мөн адил. Энерги бага зарцуулах боломжит хувилбарыг эрэлхийлж, бие махбодыг аль болох тайван төлөвт байлгачих сонирхолтой ажилладаг юм шиг байгаа юм. Ингээд бодохоор залхуурал бол төрөлх авир, энергиэ барах сонирхол ямарч тархинд байхгүй. Гэтэл дорвитой үйлдэл хийхгүй л бол эмх замбараагүй байдал нэмэгдсээр систем устна гээд байдаг. Одоо тэгээд яах вэ? Хамгийн энгийнээр бол чи зүгээр суух дуртай байх чинь аргагүй ээ. Байгалын хууль. Бас зүгээр суугаад байвал юу ч сайжрахгүй, бүх зүйл үргэлж дордоно. Бас л байгалийн хууль.
Хүн ерөөсөө л энергиэ зөв хуваарилах, энергиэ тогтмол хэрхэн, яаж нөхөхөө ойлгоод авчих хэрэгтэй юм уу даа. Сүүлийн үед энергийн менежмент гэж их яригддаг болж. Зөв л дөө. Хүмүүс муу байгаа нь үнэн. Зүгээр муу нэгэн байхад морь нохой шиг ажиллаад, нойр хоолгүй гүйгээд байх нэгэн ч байна шүү дээ. Үнэндээ нээх ялгаагүй л дээ. Хэзээ, хэдэн цаг унтаж, хэдий хэмжээний илчлэг авахаа мэдэхгүй, хэзээ чухал ажилдаа төвлөрч, хэдийд нь яаж өөрийгөө амраахаа тооцохгүй бол энтропи чинь ихсээд, энерги чинь шавхагдаад дуусна шүү дээ. Шаргуу биш ухаантай ажилла гээд байгаа нь энийг хэлээд байгаа юм шиг ээ. Мань мэт шиг элдэв юм бодоход хамаг энергиэ зарцуулчихаад түүнийгээ нөхсөн ч юмгүй хийнэ, бүтээнэ гээд гүйгээд байвал горгүйдээ. Ер нь л бид их сонирхолтой амьдардаг шүү дээ. Өлсөөд энерги нь дуусаад ирэхээр хоол иднэ. Идэхдээ нэг дор баахан хүнд хоол чихээд, түүнийгээ боловсруулах гэж буцаагаад хамаг энергиэ зарцуулна. Ядраад энергиэ нөхөх гээд унтана. Яджаахад хоолоо боловсруулаад ходоод нь ажиллаад олигтой амрахгүй. Хамгийн сэргэг, бүтээмжтэй цаг дээрээ хов базаад, сошиалаар хэсээд суучихна. Ядрахын алдад яаж энэ их ажлыг барна даа гээд шанална. Шаналсаар байгаад үлдсэн энерги нь шавхагдаад, бөөн кортизол ялгарна. Нөгөө кортизол нь богино хугацаанд их энерги авхуулах гээд баахан чихэр, пичень идүүлчихнээ. Тэгээд таргалаад зовлогоо зөөх гэж ядарна, байгаа байдалдаа хямарна. За мэдэхгүй ээ мэдэхгүй хаха. Зүгээр л өөрийгөө яаж ажилладгаа мэддэг болцгооё л доо. Тэгвэл болчих юм биш үү. Даан ч өөрийнхөө бие махбодыг яаж ажилладгийг мэдэхгүй байж бусдын бодлыг уншчихсан байдаг гоц амьтад л даа бид. Одоо олноороо гоё байцгаая найзуудаа. Энтропийн эсрэг хамтдаа.😂😂😂😂😂