Үүлс

“Шуугин урсах голын хөвөөнөө би сууна.
Суунаглах аргалын утаа тэнгэрт уусна
Шурхиран уйлахнуу гэлтэй үүлс
Саран адил тэнгэрт мэлтийнэ.”
“Мэлмэрээд уйлах нулимс нь
Түүний сэтгэлийн илэрхийлэл гэдгийг
Мэнэнгийн талд зогсож буй хүн та
Тааварлахгүй байх нь гарцаагүй”
Тиймээ, хэрвээ үүлс амьтайсан бол яах вэ? Тэр бидэн шиг сэтгэлтэй бол яахсан билээ? Бидэнтэй адил сэтгэл зүрхтэй, бид мэддэггүй бол яах вэ?

Тэд амьтай бол бидэнтэй адил дурлаж, хайрлаж, гунихарч, баярлаж уйлдаг байх байсан байх…
“Тэдний нулимс бидний дээрээс бороо болон орж, тэд яг л биднийг нөмрөн буй бурхан шиг санагдах юм.”
Тэд бие биесээ даган нүүж, тэд бие биесээ гунигласан үед даган мэлмэрдэг, тэд баярласан үедээ тэнгэрт цав цагаахнаар нартай хамт гэрэлтэж, хүмүүст нарыг хайрладаг. Тэд бие биесээ нөхөж амьдардаг.
“Хүмүүс үхэхээрээ тэнгэр лүү явдаг гэж ярьдаг. Харин тэр хүмүүс тэнгэрт очоод үүлс болдог байх. Бид нарыг байнга дээрээс харах гэж.”
“Газар дээр амьдарч буй хүмүүс яг бидэн шиг бие биенээ хайрлаж, нэг нь нөгөөгөө алдахад биесээ урмаар тэтгэж, нөхөж амьдарч байгаасай хэмээн өөрсдөөрөө үлгэрлэн харуулдаг байх.”
Тэд биднийг тэтгэх гэж тэнгэрээс бороо болон асгардаг байх……
Энэ дэлхий дээр бие биенээ урмын үгээр тэтгэж, хайрлаж яваарай хүмүүсээ.
Алдсан нэгнээ татаад явах ухаантай байгаарай.
Хүн чанараа битгий гээгээрэй.
А.Чанцалмаа
