Би ээжийнхээ…
Sep 4, 2018 · 1 min read
Залуу насных нь гоо үзэсгэлэнг тасдаж эрхэлсэн танхи болохоор
Зөв бурууг ялгалгүй зөрүүдэлж зовоосон эрх болохоор
Хүмүүний дээд хайр бүхнийг нь мэдэрч торнисон үр нь болохоор
Хазгай гишгэж, хальтарч буруудах эрх байхгүй ээ…

Эцгийн минь голомтыг бадраасан үнэнч сэтгэлийнх нь үр болохоор
Өрх гэрээ гийгүүлсэн хатан ухааных нь үргэлжлэл болохоор
Хагацал зовлонд нугараагүй зориг, тэвчээрийнх нь шалтаг болохоор
Хүсэл бүхнийг нь гүйцээх хүүхэн хонгор үр нь билээ би ээжийнхээ… 😇Миний амьдралын гэрэл гэгээтэй бүхэн таниас минь эхтэй шүү ээжээ…😊❤️
2017.09.14. Б.Чанцалням
