Яагаад эерэг, сөрөг цэнэг татагдана гэж…

Chantsalnyam.B
Sep 4, 2018 · 3 min read

Би сүүлийн үед эр хүн гэдэг бүсгүйчүүд биднээс огт ангид ертөнц гэдэгтэй санал нийлдэг болоод байгаа…Яагаад бие биенээ ойлгож мэдрэхэд ийм хол юм бэ?

Өмнө нь хүн л юм чинь гэж өөртэйгээ адилтган сэтгэх үе бишгүй байжээ. Гэтэл бидэнд байгалиас заяасан өөр өөрийн гэсэн яс, цусны боломж онцлог бий. Ихэнх эмэгтэйчүүд үүнийг мэдрээгүйгээсээ болж алддаг байх. Аливаа харилцаанд эсрэг талаа мэдэрч сурах нь хамгийн чухал юм байна.

Шинэхэн танил маань надад ийм нэгэн түүх ярьж өглөө. Үүнийг мэдэж байхад илүүдэхгүй санагдсан учраас хуваалцахаар шийдлээ.

Тэрээр Увс аймагт явж байхдаа 16 нас хүрч хаврын цэцэг шиг дэлбээлж буй ач охиноо сургаж буй эмээгийн яриаг сонсжээ. Түүнийгээ надад ярьсан хэрэг л дээ. Монголчууд охин хүүхдээ багаас нь эхнэр болоход нь бэлтгэдэг холч ухаантай ард түмэн ажээ. Эмээ:

-Заа миний охион эр хүн гэдэг чинь 8 настай хүүхэд шиг тийм томоогүй амьтан. Тиймээс 3-н зүйлийг байнга. санаж яв.

Эр хүнд хэзээч битгий гал тогоогоо алд.

Эр хүн гал тогоонд чинь оролцоод байвал. Ойр зуурын хэрэглэлээ сольчих. Цаадуул чинь холын юмыг харж чадахаас биш ойрын юмыг олж чаддаггүй улс. Мундаг нөхөртэй байя гэвэл ахуйгаас нь чөлөөлж бодох сэтгэх, хийх боломжийг нь олго.

Өөрийгөө хөг гэж бод.

Эр хүн өнгөтэй зүйлд татагдаж, хаана л хайр халамж, тав тух байна тийшээ тэмүүлж байдаг улс. Магтаалд дуртай улс болохоор сайхан үгээр хөөргөх тусам хүч орж, уулыг эргүүлч усыг гатлахад бэлэн болдог. Бүсгүй хүн өөрийгөө эр хүнийг хөглөх хөг гэж бодох хэрэгтэй.

Заа 3 дахь ухааныг нь чи өөрөө яваандаа мэднэ. /Энэ бодвол эмээ сексийг хэлсэн байх/

Заа тэгээд эр хүн амьдралдаа. 1 удаа заавал явдаг. Үүнд бэлэн байх хэрэгтэй. /Бүсгүйчүүд бид үүнд бэлэн биш байдаг учраас амьдралаа тэр чигээр нь алддаг байх гэж бодсон/ Хэрвээ чи хэт сайн байвал явдаг. Өшөө сайхан байж магадгүй гэж бодоод явна. Эсвэл хэт муу байвал явдаг. Гэхдээ сайн байвал илүү сайн нь байхгүй гэдгийг ухаараад буцаад ирдэг. Ингэж л хамтын амьдрал бат бөх болдог жамтай ажээ. /Ингээд бодохоор амьдрал тэр чигтээ уучлал дээр тогтдог юм байна/Монголчууд ухаантай ард түмэн амьдралын энгийн зүйлсийг ойлгож таньж мэддэг учраас нас биенд хүрч буй охин хүүхэддээ эр хүнийг өөрийн байлгах ухааныг хэлж сургаж байгаа нь энэ гэж шинэхэн танил маань ярьлаа.

Нээрээ л дээрх зүйлс нь эр хүнийг эмэгтэй хүнээс хараат байлгах бие биендээ хэрэгтэй байлгах арга ажээ. Хэрвээ эрчүүд бүсгүйчүүдийн хийдэг, сэтгэдгийг чаддаг байсан бол тэд биднээр яах билээ. Эр, эм бодьгаалийн ялгаа нь хөдөлмөрийн хувиарлалтаас эхэлдэг ажээ. Бид жаахан уужуу ухаан зарахад л бүх зүйл сайхан байж болохоор мэт санагдлаа. Европын орнуудад залуучууд нь хамтын амьдралаа зөвхөн хамтран амьдрагч төдийгөөр л хэмждэг нь ч бас үүнтэй холбоотой. Эр, эм хүний байгалиас заяагдсан хөдөлмөрийн тэнцвэртэй байдал, бие биендээ хэрэгтэй байх, хань түшиг болох хэрэгцээ алдагдсан учраас тэр. Бүсгүй хүн эр хүнийг түшиж амьдрана гэдэг нь 8 настай хүүхэд шиг томоогүй савласан тэр амьтныг тэнцвэртэй байлгаж зөв залж явахын нэр юм гэнэ шүү бүсгүйчүүдээ. Аливаа зүйлийн байгалиас заяасан үүтгэл шинж чанрыг нь танин мэдэх нь мэдэрч ойлголцохын эхлэл…

Өчигдөр сонссон бас нэг сайхан үг бол ХАТАН гэж Монголчууд хат суусан эмэгтэйг хэлдэг байжээ. 😊Хат сууж л явна.

2018–06–29. Б.Чанцалням

    Written by

    Өөртэйгээ болзох газар☕️🍫😊❤️

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade