…………..


Холын замд үдчихээд хүлээж суумаар дурлалт минь

Хайрын сэтгэлээ илчилж даалин урламаар итгэлт минь

Хүнийх биш минийх л гэж өмчирхмөөр. янаг минь

Хүүхэд шиг туниж хошуу дэвсэж аргадуулмаар амраг минь

Чамдаа би чинь урсгал ус шиг уусан шингэмээр

Чамтайгаа би чинь нуурын хун шиг ижилдэн дасмаар

Эрийн хийморь, зүрхний эзэн минь

Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн босоо заяат минь

Эцэг эхийнхээ голомтыг сахих отгон минь

Бүсгүй сэтгэлийг дүүргэж бүтэн болгосон нандин минь

Чамруугаа би чинь аадрын үүл шиг нүүж асгамаар

Чамтайгаа би чинь ангир шувуу шиг ихэрлэж жаргамаар❤️#Нэгжил😊

2016.08.26–2017.08.26. Б.Чанцалням