Монгол бичгийн тухай хэдэн үгс

Монгол хүмүүн бид эрт дээр үеэс өвлөгдөн ирсэн ёс заншил,зан үйл үр хойчдоо өвлүүлэн сургах соёлын асар их өв, үнэт зүйлтэй ард түмэн билээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн огтлолцол дээр байгаа бид өнгөрсөн үеэсээ өвлөн ирсэн уламжлал, ёс заншил, соёлын өвийг өөртөө шингээн, монгол гэдэг тэр л биднийг илэрхийлэх нэрийн хуудас болсон босоо монгол бичгээрээ уншиж, бичиж сурах нь нэн чухал.

Өвөг дээдсийн минь бидэнд хэмээн харамлан хадгалж үлдээсэн монгол бичиг минь өнгөрсөн олон мянган жилийн түүхийг хамт бичилцэж, эдүгээ бидний энх тунх амьдрахын утга учир болж, ирээдүйд үлдээх үнэтэй хөрөнгө оруулалт болох учраас энэ үетэй минь хамт дуусахад дэндүү харамсалтай. Эрт цагийн эрдэмтэн мэргидийн бүтээл туурвил, олон сайхан намтар түүх, эх бичгийн минь тансаг яруу, утга төгсөөр илэрхийлэгдэн бичигдсэн нь олон зүйлийг танин мэдэх хаалга бол монгол бичиг гэдгийг хэлээд байгаа мэт. Тийм болохоор монгол түмний ертөнцийн сан хөмрөгт оруулсан үлэмж том хандив болох монгол бичгээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх арвин үйлсэд хувь нэмрээ оруулахын тулд эх хэл монгол бичгээ сурах аялалд өнөөдрөөс та гараарай. /Уралдаанд явуулах байсан бичиглэлийн хэсгээс/