Уншсан номын тэмдэглэл 1

Өнөөдөр яагаад ч юм 1300 шахуу ном дотроос Б.Баярхүү “Би ДОХ-той” номыг сонгож уншлаа яагаад гэхлээр их итгээд нэртэй бас 2 хоногийн дараа ДОХ-той тэмцэх өдөр байдаг болохоор бас сонирхож уншсан гэхүүдээ.

Уг номонд Төгөлдөр гэх 27 настай залуу ба Жаргал хэмээх 24 настай эмэгтэй хоёрын хайр дурлал амьдралын тухай гарна. 
Жаргал бол ДОХ-той эмэгтэй яг энийг хараад таньд ч бас арчаагүй эмэгтэй гэж бодогдож байж магад гэхдээ яг үнэн хэрэгтээ.
Тэр хоёрдугаар курс байхдаа Энэтхэг улсруу оюутан солилцоогоор яваад тэнд аялаж байхад нь автобус нь осолд орж бэртэж, цус алдаж үхэх шахам байхад нь ижил бүлгийн цус олдохгүй зовж байхад нь тэнд эмнэлэгт хэвтэж байсан энэтхэг залуугийн цусны бүлэг таарсан болохоор тэр залуугийн цусыг авсан нь түүнийг ийм байдалд оруулсан гэдгийг хэн ч төсөөлөөгүй л биз дээ… би ч бас.

Тиймээс тэр өөрийгөө бусдаас тусгаарлаж, хүмүүс ч эвэртэй туулай үзсэн юм шиг л холддог хэрэв хүмүүс ч бас түүний өвчин нь яагаад түүн дээр ирсэн? яагаад гэдгийг нь мэдсэн бол арай өөр талаас харах л байсан байх. Гэвч монголд ДОХ гэдэг өвчний талаар төдийлөн сайн мэдэхгүй магад ихэнх нь бэлгийн замаар л халддаг гэж боддог байж магадгүй…

Төгөлдөр бол энгийн л нэгэн залуу
Тэр залуу байгаагүй бол Жаргалын амьдрал харамслалтай бас маш гомдолтой, хайрлах, хайрлуулахыг ч мэдэж чадалгүй үхэх байсан биз…
Тэр Жаргалыг ДОХ-тойг нь мэдсээр байж түүнийг хайрлаж, амьдралын баяр баясал, аз жаргал, гэрэл гэгээг жаахан ч гэсэн мэдрүүлсэн.
Тийм мундаг залуу цөөхөн л байх гэхдээ хүн өөрийнхөө төлөө бус нэгнийхээ төлөө амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг миний бодлыг улам асааж өгсөн сайхан дүр байлаа.

Юмыг цаад утга учрыг нь мэдээгүй байж дүгнэж болохгүй гэдгийг дахин сануулсан.
Энэ номонд үнэхээр өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн байсан нь их таалагдсан. Хайр, өвчин, хатуужил, хүн чанар, монгол ёс гээд л үнэхээр намайг татаж чадлаа. 
Таныг ч бас татаж чадна гэж найдаж байна.

Та алийг нь сонгодог вэ ЗҮРХ эсвэл ТАРХИ ? (сайн бодоод үзээрэй)
Миний бодлоор зүрхээ дагасан хүн харамсах зүйлгүй амьдардаг юм шиг санагддаг.