ӨНЧИН БОТГО

Daagii Compass
Aug 31, 2018 · 2 min read

Өнчин_ботго

Тэр их хөөрхөөн
Тэвэрхэд маш дулаахан
Тэмээ болох гэж
Тэмцэж яваа тэр
Эхийгээ хайн буйлж
Энд тэндгүй харах юм
Нүдэндээ нулимс бөмбөрүүлэн
Нэг л гунигтай алхах юм
Өөр ингэнээс гувшивч
Өрөвдөлтэй нь тэр удахгүй
Амттай сүү амтлавч
Амандаа дүүргэж амжихгүй
Хүн ойртоод очвол
Хуруу гарлуу нь хошуурна
Эрхэлж байгаа мэт боловч
Эхийгээ дотроо санагалзана
Өнөөдөр тэр өнчин ботго ч
Өдөр ирэх тусам өсч томроно
Маргааш тэр арга барьлаа олно
Маргахгүй алсдаа ат болно
Өнчин ботго минь чи
Өвсний шимийг идээрэй
Өөр өөр замаар явав ч хоёул
Өнгөт орчлонд эргэн уулзана аа.

… Одоогоос 2 жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт тэмээн аялал хийж явахдаа Д.Гэндэндарма эгчийн хотонд 2016 оны 4-р сарын 30-ны сэвэлзүүр салхитай тэр л өдөр нэгэн өнчин хар ботготой уулзаж тэр бид 2 нэг хэсэгтээ л хамт байж билээ. Бусад ботгонууд ээжтэй тул бөх нь босоо, байгаа байдал нь цовоо. Харин энэ ганц ботго л олон малын зах бараадаад л ганцаараа. Хараад харамсах бас өрөвдөх сэтгэл үнэхээр төрдөг юм билээ. Дэндүү жаахан байна даа гэж өөхшүүлэн өрөвдөнө. Арга ядахдаа хэсэг хамт байж баахан илж билээ.
Гал дээр борцтой шөл хийж эхлэхээс буцалж дуусах хугацаанд л би түүнтэй хамт байсан. Хэсэгхэн хоромч гэлээ гоё л байсан. Аргагүйн эрхэнд аяллаа үргэлжлүүлэн цааш явахдаа сэтгэл хоргодож ийнхүү хэдэн мөртийг тэмээн дээрээ явангаа утсаа гарган найгаж явахдаа түүнд зориулан холбож байлаа. Одоо ч ботго маань овоо “том эр” Тайлаг болсон байгаа даа.

М.Дархижав /Аяллын түүх номын хэсэг/

Daagii Compass

Written by

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade