Урлагийн талаарх Бетховены зөвлөгөө: Харанхуй үе дэх уран бүтээлчдийн үүрэг

“Жинхэнэ уран бүтээлч бардамнадаггүй… Бусдын хүндэтгэлийг хүртсэн ч гэлээ алсаас гийгүүлэх нар мэт ээх илүү суут ухаантаны түвшинд хүрээгүйдээ гунигладаг”

1812 оны зун залуухан төгөлдөр хуурч Эмилие шүтээнийхээ суу билэгийг биширдгээ илэрхийлэхийн тулд өөрийн гараар хатгасан халаасны ном илгээжээ. Сэтгэл нь хөдөлсөн агуу хөгжмийн зохиолч хариу захиагаараа урам өгөхийн зэрэгцээ уран бүтээлчийн амьдралаар хэрхэн амьдрах зөвлөгөө өгсөн байна. Үүндээ уран бүтээлч байхын утга учир, уран бүтээлчээс урлаг юу шаарддагийг бичсэн байна.

Хүндэт Эмилие, дотны найздаа.
Урлагаар хий хичээллэлгүйгээр гүнд нь нэвтрээрэй, зөвхөн урлаг, шинжлэх ухаан л хүнийг бурхны зэрэгт хүргэдэг. Эмилие минь хэрэв чамд мэдэхгүй зүйл таарвал эргэлзэлгүй над руу бичээрэй. Жинхэнэ уран бүтээлч бардамнадаггүй, хяслантай нь тэд урлагт хязгаар үгүйг ойлгодог, зорилгоосоо дэндүү хол харанхуйд бүдчин яваагаа ухаардаг. Бусдын хүндэтгэлийг хүртсэн ч гэлээ алсаас гийгүүлэх нар мэт ээх илүү суут ухаантны түвшинд хүрээгүйдээ гунигладаг. Би дотроо ядуу чинээлэг хүмүүстэй уулзахаас илүүтэй чам руу, танайхан руу тэмүүлнэ. Хэрэв хэзээ нэг өдөр би танай сууринд очвол чамтай уулзаж, танай гэрээр дуртайяа зочилно. Хүнийг бусдаас дээгүүр түвшинд хүргэдэг нандир чанрууд байдаг. Тэр хүмүүсийн байгаа газарт л миний гэр байдаг.
Хэрэв хүсвэл нар руу бичээрэй, Эмилие. Миний ирэх 4 долоо хоногт суух энэ хаяг руу шууд илгээгээрэй. Намайг өөрийнхөө бас гэр бүлийнхээ найз гэж бодоорой.
One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.