0 төгрөгөөр Google-н хайлтанд дээгүүр байрлах нь

Ямарч гарааны компани болон том компанийн хувьд хичнээн сайн бүтээгдэхүүн хийлээ ч хэрэглэгч бренд мессеж болон зөвхөн нэрийг л хэрэглэгч тогтоож авч байж худалдан авалт хийгддэг. Хэрэглэгчид нэрээ таниулах гэж маш их маркетингийн зардал гаргасанч хэрэглэгч танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайгаад олохооргүй болоод байна уу?

Яг энэ асуудал манайд ч гэсэн тулгараад байсан юм гарааны компани болохоор маш их зардал гаргаж сурталчилгаа хийж чадахгүй. Бүтээгдэхүүн борлуулалт компанийнхаа танилцуулгуудыг олон нийтэд түгээмээр байдаг Social Media маркетинг Content маркетинг алийг нь ч аль болох сайн хийхээр хичээж ажилаад байдаг. Тэгтэл google-с бүр бүтэн нэрээр хайлт хийхэд эхнээсээ 9-д жагсаад байлаа. За тэгээд адилхан зовлонтой нэгэндээ.

Амралтын 2 өдрийн дотор 9-р байрнаас 1-р байрлуу үсэрч чадсан түүхээсээ хуваалцая

Google-н хайлтанд дээгүүр илэрэх нилээд хэдэн боломж байдаг ба Google adWords ашиглах, SEO хийдэг байгууллагад хандах, сайтын контентууддаа олон хандалт авах гэх мэт. Гэхдээ эдгээр нь бүгд л төлбөртэй.

Харин би 0 төгрөгөөр хайлтын дээгүүр гарахаар шийдэж интернетийн Webinar хичээлд суугаад дараах зүйлсийг олж мэдэв. Google-н хайлт их хайгдаж хандалт авсан сайт нь хамгийн эхэнд гарч ирдэг. Мөн өөрийн сайтныхаа өмнө гарч ирж байгаа хайлтуудыг link нь устсан, тийм үг агуулахаа больсон эсвэл хууль дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр устгуулж болдогийг мэдсэн юм.
Иймэрхүү байдлаар Social Network ашиглан сайтынхаа хайлтын түлхүүр үг болон хандалтыг нэмсээр байгаад хайлтын системийн 4-р байранд орч чадсан юм. Харин өмнө гарч ирж байгаа хайлтууд дандаа л миний мэдэх надтай холбоотой сайтууд байлаа.

IT Park-н инкубатор төвийн сайт, iVolunteer.mn гээд би бүгдэнгээс нь өөрийн засаж болох мэдээллээ засаад, устгаад тэгээд link нь устсан мэдээлэл нь шинэчлэгдчихсэн байна гээд Google- г Cache-дээ байгаа мэдээллээ шинэчилээч гэсэн хүсэлт илгээсэнээр 1-р байранд орч чадсан юм.

Дашрамд хэлэхэд манай компани SEO, OGP, Content marketing-г үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж эхлээд байна.