Google-р зардалаа даалгаж “Цахиурын хөндий орох боломж”

Өдөр шөнөгүй интернет ухаж явдаг миний хувьд хэрэгт хэрэггүй мэдээлэл дунд төөрч, будилаж тэрнийгээ шүүж, ялгах, ангилах надад хэрэгтэй эсэхийг нь бодох илүү төвөгтэй байдаг тул өөрийн ялгаж танисан мэдээллийг хүмүүст цэгцтэй хүргэх үүднээс блог бичээд 7 хонож байна.

Шөнөжингөө янз бүрийн юм судлаж суугаад өглөө нэг гоё мэдээлэл олсоноо хуваалцая.

Аялаж үзэхийг хүсдэггүй хүн гэж бараг байдаггүй биз

3-н хоногийн өмнө google надруу мэйл явуулаад Local Guides гэдэг юмаар миний явсан замыг харуулсанаа энэ газарт үнэлгээ өг тэр газарт үнэлгээ өг шинээр google map дээр зурагтай нь мэдээлэл оруулаач гээд байв. Би ч 3 хан юм байхаар бөглөж хаячихаад яадагийг нь ч сайн мэдэхгүй орхичихсон байсан юм.

Гэтэл өнөөдөр мэйл ирж байна дахиад юм бөглөөч нтр гэчихсэн тэгэхээр нь хараад байсан чинь заавал гар утсандаа интернеттэй тэгээд байршлийн мэдээлэл бас авдаг болохоор цэнэг аймар иднэ. Энэ надаас ийм их юм шаардчихаад надаа ямар үр өгөөжтэй юм гээд хайж эхлэвээ.

Харин тэгсэн ийм юм гарч ирдэг юм байна.

Level 1: 0+ points

  • Get the inside scoop with our monthly newsletter
  • Join Google-hosted workshops and Hangouts
  • In select countries, enter into exclusive contests for Local Guides
  • Join the conversation at Local Guides Connect

Level 2: 5+ points

  • Get early access to new Google products and features
  • Promote your own meet-ups on the Local Guides calendar

Level 3: 50+ points

  • Get noticed with your Local Guides badge in Google Maps
  • Be eligible to receive promotion of unofficial communities

Level 4: 200+ points

  • Receive free Google Drive storage for one year
  • Be eligible to be featured on our official online channels: Google+, Facebook, Twitter, and more

Level 5: 500+ points

  • Eligible for Trusted Testing opportunities — access Google products and features before they are made public
  • Apply to attend our Local Guides Level 5 summit

500 оноо авчихвал нэг хуралд оролцохоор apply хийдэг юм байна бас Google-н олон нийтэд зарлаагүй байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг тестлэх боломжтой.

Миний хувьд хурал энэ тест хоёр л их гоё санагдаад байгаа юм

Хуралд оролцож болохоор тэнцвэл google map-г яг хийдэг хүмүүстэй нь нүүр тулсан уулзалт хийнэ. 9-р сарын 13–14 ны хооронд San francisco-д яг л цахиурын хөндийд тэгээд хоол унаа зочид буудал визний зардал google-с гарна гэж байгаа. Тэгээд мэдээж аялалаа үргэлжлүүлэхээр бол өөрсдөө мөнгөө даагаарай гэж байналээ.

4-р сарын 11-с 4-р сарын 29-ныг хүртэл материалаа илгээх боломжтой юм байна. Энэ хүртэл Level 5 болох хэрэгтэй шүү найзуудаа за тэгээд амжилт.