БҮХ МЭДРЭМЖ ХУУЧИН

Degi Chk
Degi Chk
Sep 9, 2018 · 2 min read

Өнгөрсөн, одоо, ирээдүй. Бүгд тусдаа хугацаа юу?

Үүнийг уншиж байгаа хугацаа чинь “яг энийг уншихад” өнгөрсөн болчихлоо.

1980 оны загварын трэнд

Дээрх зурагтай адилхан шилтэй, цүнхтэй хүмүүсийн зураг Instagram дүүргээд байгааг та анзаарсан байх.

30 жилийн өмнөх “өнгөрсөн” өнөөдрийн загварыг дахин тодорхойлж байна. Энэ загвар энэ ондоо дуусч магадгүй ч “ирээдүй”-д ахиад л тодорхойлно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд салгаад байгаа ч гэсэн адилхан л хэм хэмжээ, хэлбэр загвар, ойлголтууд яваад байгаа нь илт.

Загвар дээр жишээ авахаар та “загвар” юм чинь гэж бодож байж магадгүй тул арай өөр жишээ авах гээд хичээе.

Зовлон. Жаргал.

Ямар нэг хэцүү зүйл тулгарахад, яг энэ мэдрэмжийг маань хэн ч ойлгохгүй юм шиг санагддаг. Тэд надтай адилхан зүйл туулахгүй байгаа юм чинь гэж боддог. Харин бүр заримдаа эсрэгээрээ, зөвхөн миний дээр л тэнгэр цэлмээд байх шиг үеүд байдаг. Эргэн тойрны хүмүүс бараг сонин, миа харагдаад ирэх ч үе бий.

Энэ мэдрэмжүүдийг бараг бүх хүн “өнгөрсөн”-д мэдэрсэн бас “ирээдүй”-д мэдэрнэ.

Ямар ч үе байсан өнгөрөөд одно гэдгийг мартваа :)

Бүхэл бүтэн 60 жил, гэхдээ бас 60хан жил.

Өнөөдөр 2018 он. Энэ ертөнц хэдэн мянган жилийн дараа дуусахыг бид мэдэхгүй. Хэдэн 10 мянган жилийн хаа нэг зурваст нь та төрчихсөн явна. Энэ хорвоогийн тоосыг хөдөлгөх бас хөөрхөн аз танд яг одоо тохиолдсон байна.

Гэхдээ таны аз 60 эсвэл 70-н жилийн дараа өнгөрсөн болно. Та явна.

Тэр хүртэл “төрөөд, хоол идэх мөнгө олохын тулд сурч ажиллаж, хүүхэдтэй болоод, байртай болоод, насныхаа төгсгөлд азтай байвал аялаад, дуусах уу?” /Бусад амьтад хүртэл “төрөөд, хоол идэхийн тулд хол нисч, үүрээ бариад, хүүхэдтэй болоод, дуусдаг”-ийг мартваа/

Ирээдүй нь удахгүй өнгөрсөн болох энэ амьдралд богинохоон хугацаанд ирчихээд:

  • Угаасаа дургүй гэж боддог хүнтэйгээ ярихгүйгээр
  • Хийнэ гэж бодсоноо эхлүүлэх гэж зориглохгүйгээр
  • Явахыг хүссэн газар луугаа аялахгүйгээр
  • Хийж үзээгүй зүйлээ туршихгүйгээр
  • Өмнөх гомдлуудаа хаяхгүйгээр
  • Утга учиргүй наргисаар
  • Залуу насаа үрсээр — дуусвал хайран.

RECAP

Хүмүүс бидэнд тохиолддог зүйлс яагаад болдгийг мэдэхгүй. Гэхдээ та огтхон ч ганцаараа биш.

Танд мэдрэгдэж буй бүх мэдрэмж хуучин.

Та ганцаараа зовоогүй, та ганцаараа жаргаагүй. Ганцхан та л залхуурдаггүй, бас ганцхан та л зовж хөдөлмөрлөөгүй.

Тиймээс өнөөдөр хүчтэй байгаарай. Гоё юм хийгээрэй.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade