ЗОРИГ хайж байна!

Хийж үзээгүй зүйлийхээ үр дүнг та яаж хэмждэг вэ? Ер нь хэмждэг үү?
Амьдралд нэгэн хэвийн зонхилох тусам хийж байгаа хичээл ажил утгагүй юм шиг санагдаад, хүч нээх гаргамааргүй санагдаад ирдэг юм шиг байгаа юм. Хүч багасаад, урам дуусаад ирвэл би өөрийгөө хэтэрхий хэвийн болчихлоо гэж боддог болоод байгаа.
Ихэнх хүмүүс сэтгэл санааны энэ мэдрэмжийг авахаараа шинэ зүйл туршъя, энийг ч суръя, нөгөө олон жил хийнэ гээд хийхгүй байгаа хувийхаа бизнесийг эхлүүлье гэж бодож эхэлдэг юм уу даа.
Тэдгээр хүмүүсийн хэр олон хувь нь яг хийдгийг мэдэхгүй гэхдээ анзаараад байхад хэсэг хэд нь бол хийхгүй байх шиг байгаан.
Яг юунаас болоод больчихдог юм бол оо? Би бодохдоо зүгээр л одоо байгаа хэвийн амьдралдаа нэг өөр алхам хийчихвэл олон лайтай асуудлууд гарч ирэх байх, өөрийгөө хүчлэх шаардлага гарах байх гээд бэрхшээчихдэг байх. ЗОРИГ дутдаг юм болов уу?
Хамгийн сүүлд хэзээ ямар нэг зүйл хийгээд та үнэхээр, үнэхээр кайф авсан бэ?
- Хөлөө чичиртэл дасгал хийчихээд үү?
- Өөртөө байгаагаа бусдад өгчихөөд үү?
- Удаан бодож явсан сургалтандаа суучихаад уу?
- Эсвэл хийнэ гэж хэдэн жил бодож байгаа компаниа байгуулчихаад уу?
Хамгийн сэтгэл хангалуун мэдрэмж миний бодлоор гэрт унтаж байхад биш, хар үүрээр босоод ууланд гараад орой дээр нь байхад, ядарсан ч гэсэн дасгалаа хийчихээд gym-ийхээ амралтын өрөөнд байхад, удаан уншсан номоо дуусгахад мэдрэгддэг.
Хүнд ер нь ямар нэг юм хийхэд мэдлэг чадвар гэхээсээ илүү зориг дутагддаг байх.
Ямар нэгэн юмнаас аз жаргал авах, суралцах гэх мэт бидний хүсээд байдаг зүйлүүд чинь үр дүн гэхээсээ илүү үйл явцад нь хадгалагдаад байдаг болохоор нэг сайхан эхлүүлж аваад хийж байхад урамтай штээ бас л…
Би бас ингэж сонсож байсан. “Тэр хийсэн чинь болоогүй гэсэн…”
Гэхдээ зүгээр эцсийн удаа асуухад,
Яг нэг зүйлийн үр дүн хийж байгаа хүнээсээ хамаараад өөр байдаг байтал яагаад өөр хүний туршлаган дээр үндэслээд хийхээ болих ёстой гэж?
Энэ артиклийг уншиж байхад бодогдоод байгаа хиймээр байгаа зүйл тань юу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ та үр дүн нь ийм байгаа болов уу гээд төсөөлчихсөн байгаа ч гэсэн, яг яаж төгсөхийг нь та мэдэхгүй. Үйл явцдаа ямар сайхан зүйл болохыг ч бас мэдэхгүй.
Яг үнэндээ та маргааш юу болохыг мэднэ гэж үү? Яагаад өнөөдөр эхлүүлээд маргаашаа бүтээж болохгүй гэж?
/Таны зориг дэлхийг өөрчилчихөж ч магадгүй шт. Угаасаа маргаашаа өнөөдөр мэдэхгүй юм чинь…/
