Амжилтад хүрэхэд зөвхөн авьяас чадвараас гадна сэтгэлгээ нөлөөлдөг.

DUKE
DUKE
Feb 25, 2017 · 4 min read

Та бүхэнтэй өөрийн уншиж буй ном болох Амжилтанд хөтлөх шинэ сэтгэл зүй буюу “Хандлага”/MINDSET: THE NEW PSYCHOLOGY OF SUCCESS/ -ний талаар таны мэдвэл зохих ишлэл, сургамж, жишээг оруулан хуваалцаж байгаа даа таатай байна.

Номын зохиолч Стэнфордын их сургуулийн багш, сэтгэл зүйч, профессор Др.Кэрол С.Дүэк

Сэтгэлийн хандлага гэж юу вэ?

Намайг дөнгөж ажлын гараагаа эхэлж буй залуухан судлаач байхад амьдралыг минь өөрчилсөн нэгэн явдал тохиолдсон юм.

Хүмүүс бүтэлгүйтлээ хэрхэн давж туулдгийг ойлгож мэдэхийн тулд би хүүхдүүдэд хүнд хэцүү даалгавруудыг хэрхэн биелүүлж буйг ажишлаж судлахаар шийдэв. Бяцхан хүүхдүүдийг сургууль дээр нь тусдаа өрөөнд нэг нэгээр нь оруулан аль болох тааваар нь байлгаж ухаан сорих янз бүрийн даалгавар өглөө. Эхний бодлогууд энгийн хялбар байсан ч цаашдаа улам бүр хүндэрч байсан юм. Багачуудыг шуухитнан, хөлс нь бурзайн махарч байх зуур би даалгавараа биелүүлэхээр сонгосон арга замыг нь харж, тэдний юу бодож, мэдэрч буйг нь ажиглаж суулаа. Хүнд даалгаврыг биелүүлэхээр оролдож буй хүүхдүүдийн биеэ авч явах байдал янз бүрээр илрэх болов уу гэж би хүлээж байсан хэдий ч огт санаанд ороогүй нэг явдлыг харав.

Өөрт нь тун хэцүүхэн байгаа бололтой нэг даалгавартай тулгарсан арван настай нэгэн хүү сандлаа урагш татаад алгаа үрчилж, уруулаа тамшаалан <Би хэцүү даалгаварт дуртай> гэж хашгирах нь тэр.

Даалгавраа биелүүлэх гэж ядаж цөхөн нухаж байсан өөр нэг хүү нэлээд сэтгэл хангалуун байдлаар <Ямар нэг хэрэгтэй зүйл мэдэж авна гэдэгтээ би итгэлтэй байсан юм аа!> гэж үнэмшилтэй хэлж билээ.

Эд нар чинь одоо яагаад байгаа юм бэ? Би бүр гайхаж орхив. Бэрхшээлийг хүн давж чадна, эсвэл чадахгүй л гэх тухай бодож байсан болохоос энэ нь хэн нэгэнд таалагдаж болно гэх бодол миний толгойд огт орж байсангүй. Энэ хүүхдүүд чинь харь гарагийнх юм уу? Эсвэл тэд ямар нэгэн юм мэдээд байна уу?

Амьдралын хүнд хэцүү, шийдвэрлэх мөчид зөв замыг заадаг, дотроо үлгэрлэн дуурайж явдаг дүр хүн бүхэнд байдаг. Эдгээр хүүхдүүд миний хувьд тийм дүр болсон билээ. Тэд миний мэдэхгүй ямар нэг зүйл мэдээд байгаа нь илэрхий байсан тул, хүндрэл бэрхшээлийгбэлэг болгон хувиргах чадвартай сэтгэлийн энэ хандлагын мөн чанар юунд байгааг би олохоор шийдсэн юм.

Тэд юу мэдэж байв? Оюуны чадавх гэх мэт хүний чансаатай холбоотой асуудлыг хичээл чармайлт гаргавал хөгжүүлж болно гэдгийг тэд мэдэж байж. Тэдний хийсэн зүйл, ингэж л тэд илүү ухаалаг болцгоосон байна. Бүтэлгүй явдал тохиолдоход тэд огт мэгдэж сандраагүйгээр барахгүй ялагдлаа гэж толгойд нь ч ордоггүй аж. Тэд ердөө л сурч байна гэж бодож байсан.

Хүний чадвар чансааны асуудлууд чулуунд сийлэгдсэн мэт хөдлөшгүй гэх ухааны юм бодсон хэрэг шүү дээ. Чи ухаантай ч бай, үгүй ч бай нэг л удаа бүтэлгүйтсэн бол ухаан муутай л гэсэн үг. Ийм л амархан. Хэрэв амжилтаар жигүүрлэж, азгүй тохиолдолуудаас зугтаж (ямар ч үнээр хаммгүй) чадаж байвал ухаантнуудын тоонд багтсан хэвээр л байна. Тэмцэл, алдаа оноо, хүчин чармайлт гэдэг ойлгот энэ <тоглоомд> байхгүй.

Хүн өөрийн чадваруудаа хөгжүүлж болох уу, эсвэл тэр нь цаанаасаа заяагдмал зүйл үү гэдэг бол эртний асуудал. Харин оюун ухааныг буюу хувь хүнийг хөгжүүлж болдог гэж, эсвэл бүр эсрэгээрээ, тэр нь загяагдмал юм гэж бодсоны үр дагавар юу байх вэ гэдэг л та бидний хувьд шинэ зүйл байж болох юм.

Хүн бүхэн эхээс төрөхдөө ямарваа нэг зүйлийг хийж сурсан байдаг гэж үү. Бид бусдын л адил өөрсдийгөө хөгжүүлсээр ирсэн нас нэмэгдэхийн хэрээр бид үзэж туулсан зүйлсээ хууль мэт болгож өөрсдийгөө хайрцгалсаар байгааг анзаардаггүй. Танд одоо ямар нэг хийж чадахгүй, хүнд хэцүү зүйл байгаа. Хэрхэн амжилттай болгох вэ гэж бодож байна уу? Суралцахаас бүй ай!

Та шинэ зүйл сурхад бэлэн үү? Эсвэл өөр нэгний хийж чадах зүйл үү?

Duuku P

DUKE

Written by

@startcompanymn, Life Hacker, Book lover 📚 Mentor & Mentee

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade