Товч зөвлөгөө (орчуулав :) )
Интернетээр юм харж яваад Станфордын их сургуулийн Статистикийн профессор Роберт Тибшираныгийн вэб хуудсанд “Миний амьдралын философи” гэсэн хэсгээр нь зочилж уншснаа энд Монгол хэл дээрээ буулгаад оруулъя гэж бодлоо.
Эх сурвалж: https://statweb.stanford.edu/~tibs/wisdom.html
Миний амьдралын философи
Жич: юуны өмнө энэ нь хүний урьд өмнө нь бодож олоогүй зүйл биш бөгөөд би өөрөө ч гэхдээ энэ зөвлөгөөг байнга дагаад байж чаддаггүй гэдгийг дурьдая
Би долоо хоног бүр л доорх зүйлсийг сонсдог юм шиг санагддаг:
- надаас насаар залуу хүн хорт хавдар тусаад жилийн дотор өнгөрчихсөн гэх талаар (Профессор маань өөрөө 1956 оны хүн)
- хүүхэд нь маш хүнд өвчнөөр өвдсөн эсвэл хүүхдээ алдсан эцэг эхийн талаар
- хэн нэгэн нь ажилгүй болж гэр бүлээ тэжээж чадахгүй мөн эрүүл мэндийн даатгал үйлчилгээ зэрэг хүртэж чадахгүй байгаа талаар
Гэвч эдгээр миний сонсож байгаа нь зөвхөн хөгжсөн баян орнуудад болж байгаа явдлууд билээ. Тэгэхээр эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй буурай орнуудад асуудал ямар байх вэ гэдгийг төсөөлөх ч аргагүй.
Харин амьдралд тохиолдох асуудлууд нь таны эрх мэдэл байж та өөрчилж удирдаж болох ч харамсалтай таны хүслээр өөрчлөгдөх боломжгүй маш олон асуудлууд байна. Бүх зүйл цаанаасаа хүн болгонд тэгш хувиарлагдаж заяасан юм байхгүй, зарим нь азтай.
Тэгэхээр дүгнэлт нь юу вэ ?
- Өөрийн байгаа зүйлдээ талархаж амьдрах
- Өөрийн хайртай хүмүүс болон бусад бүх л хүмүүст сайхан хандаж байх, сайн үйл хийж байх
- Ямар нэг юманд гомдоллоод, шалтаг зовлон тоочихгүй байхыг хичээж харин оронд нь эерэг бас бүтээлчээр асуудалд хандаж байх
- Амьдралаас баяр баяслыг мэдэр. Үнэхээр амьдрал таны бодсоноос ч хурдан өнгөрөөд, нэг мэдэхэд оройтчихсон байх вы.
За ингээд би өөрийнхөөрөө энэ мундаг профессорын бичсэн асуудлууд болон амьдралын философиос нь хараад бодоод үзэхээр хүнд хэцүү асуудал хаана ч л байгаа бөгөөд та түүнд яаж хандах вэ гэдгээс их зүйл шалтгаалах юмаа.
Миний бодлоор бол хамгийн гол нь өөрийнхөө хайртай хүмүүсийг хажуунаас нь зовоох зүйл санаатай болон санаандгүй байдлаар битгий хийж байгаа ч ээ гэж хэлмээр санагддаг юм. Тэртээ тэргүй угаасаа өчнөөн асуудал байж ядахад хажуудаа байгаа сайхан хүмүүсээ хайрлаж, баяр баясал бэлэглэж байхыг эрхэм болгож байх нь хаана хаанаа ашигтай биздээ. Эцсийн эцэст гэр бүл ойр дотныхон чинь л амьдралын гол утга учир биш үү. Тийм болохор тэдэндээ хамаг сайхнаа л гаргаж хайрлаж явж баймаар юм даа.
Доор Enjoy yourself (It’s later than you think) дууг орууллаа.