Мөнгөө цуглуулаад аялъя тэхүү!

Зүгээр л ганцаараа байж өөрийгөө мэдэрч дотоод ертөнцөө сонсмоор байна.

Зүгээр л өөрийнхөөрөө гунигламаар байна.

Надтай хамт уйлах уу?

Миний мэдэрч байгаагаас хуваалцах уу?

Хэн нэгнээ алдах аймшигтай мэдрэмжийг. Тэр чигээр нь алдах, дахиж хэзээ ч амьсаглахгүйгээр, тэнгэрт хөвөх үүл рүү нисэн одсон хэн нэгнийг минь хамтдаа санагалзаач.

Би гуйж байна. Би чамаас чин сэтгэлээсээ гуйж байна.

Хамтдаа гэхдээ ганцаараа мөнгө цуглуулаад аялъя тэхүү.

Миний медиум

Мэдрэмжээ хуваалцах шөнийн амар амгалан орон зай.