Амтлаагүй амжаагүй ажаагүй бүхнээ хүрээд атгаад халаасалмаар
Nov 5 · 1 min read
Хэрэв бид учраагүйсэн бол гэсэн бодлоо би нэн даруй хөөдөг.
Учир нь би чамтай учирсандаа би хайрлаж үзсэн, би жаргаж үзсэн, би ухаангүй дурлаж үзсэн, би чин сэтгэлээсээ инээмсэглэж үзсэн, харцаараа оч үсэртэл хэн нэгнийг ширтэж үзсэн, хацраа чилтэл инээж үзсэн, өвдтөл гараа дэрлүүлж үзсэн, унтаж буй хүнийг өхөөрдөж үзсэн, би шаналж үзсэн, би шархалж үзсэн, би давхраагаа арилтал уйлж үзсэн, би шалдаа бууж гуйж үзсэн...

Би эдгээрийг үзсэнээрээ эдгээрийг мэдрэмжээрээ өөрийгөө хүн гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Би мэдрэмж болгоны хэлтэрхийнээс атгаж, хэсгээс нь тас зуурч үзсэн. Тиймээ би харамсдаггүй. Тиймээс би ахиад ч хайрламаар байна.
Миний үзээгүй хараагүй сонсоогүй ажаагүй амжаагүй амтлаагүй мэдрээгүй зүйл зөндөө их бий.
