Уйлахыг минь зөвшөөр
“Намайг битгий уйл” гэж битгий хэлээрэй. Инээхээрээ л хөөрхөн харагддаг хэмээн битгий магтаарай. Чамд сайхан харагдахын тулд мэдрэмжээ нуумааргүй байна.

Үргэлж инээмсэглэж байхдаа үзэсгэлэнтэй хэмээн бүү шивнээрэй. Үнэнгээр минь байгааг минь хүлээн зөвшөөрч байгаарай.
Уйлсан ч чи минь хүн шүү, зовлон жаргалыг зэрэг дааж байгаарай хэмээн урам зориг өгч аль эсвэл зүгээр л нэвширтлээ уйлж нус нулимсандаа хутгалдан зогсохыг харах зоригтой байгаарай.
Намайг жаргааж чадна, инээлгэж чадна гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ намайг сэтгэл хөдлөлөө гадагшлуулан өнгийн нулимс унаган уйлж байхыг минь битгий зогсоогоорой.
Даваад гарна уйлахаа боль зоригтой бай хэмээн бүү тулгаж байгаарай. Зүгээр л сэтгэл дотроо үгээр асгаж чадахгүй үедээ зүрх сэтгэлээ нулимсаар угаахыг минь хараад мөрөө дэрлүүлж аль эсвэл зүгээр л нулимсыг минь арчиж өгч байгаарай.
Мэдрэмж бүхнээс зуурхан боловч зуурч байхад минь битгий үг нэхэж надтай зууралдаж байгаарай. Зүгээр л учир нь олохгүй юу болсныг мэдэхгүй ч уйлахыг минь битгий зогсоож байгаарай.
Сэтгэлээрээ үхээд уйлаад амилаж байхад минь зориг болон сөрөг хүч мундаг байдал бүү шаардаж байгаарай. Уйлахыг минь бүү зогсоогоорой. Зүгээр л уйлахыг минь зөвшөөрч байгаарай.
2019оны 11 сарын 06
