Өөрийгөө хайрла

Хүүе чи! Одоо өөрийгөө хайрлах хэрэгтэй.
Өглөөний 4 цагт босчихоод сайхан хар кофе уугаад шувуудын жиргээг сонсонгоо харанхуйгаас үүр цайх мөчийг ажигла.
Автобусны буудал дээр чиний дуртай номыг уншиж суугаа залуугийн хажууд очоод яриа өд.
Муу өдрийн дараа гэртээ ирээд сайхан халуун шүршүүрт ор. Хүнсний дэлгүүрээс 4 доллараар худалдаж авсан нимбэгний үнэрт угаалгын нунтгаар бүх хөгжлийн даавуугаа угаа.
Хүн болгонтой сайхан харьцах гэж хичээхээ ч боль. Та сарыг үнсэх ёстой харанхуй тэнгэр биш шүү дээ.
Чи хэн нэгнийг хөмсөг чинь урлагийн бүтээл мэт, нүд чинь 6-р сарын тунгалаг усан сан шиг өнгөтэй хэмээн магт.
Аль 2 жилийн дараа болох зүйлсийн талаар санах зовнихоо боль. Зүгээр л тайван хагассайн өдөр үд хүртэл унтаад, бүтэнсайны өглөө эрт бос.
Бодлоо бусдад хэлэхээр юу болох бол гэж санаа зовдгоо ч боль. Аль 6 сарын өмнөөс чамайг халамжилж хайрлаж хамаарахаа больсон хүнийг бодож шаналахаа ч боль. Бусад хүмүүсийн үзэл бодол санаанд ач холбогдол өгөхөө зогсоо.
Зүгээр л өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрлах хэрэгтэй.
Орчуулга
Эх сурвалж https://www.instagram.com/p/B4M1-4_Dpw2/?igshid=1oppu1w6jl4as
