Hello, it’s me

Залуу харж хоолойгоо нарийсгадаггүй, худал инээдээр уруулаа буддаггүй.
Гэрэл сүүдэр тавьж хиймэл сормуус наадаггүй, нүүрэн дээрх сэвхээ дарах гэж зузаан энгэсэг нялдаггүй.
Өөртөө зохиогүй брэндийн хувцас өмсдөггүй, байгаа хэдийгээ цэвэрхэн удаан өмсөх гэж хичээдэг.
Худал амлаж найдлага төрүүлж хүний сэтгэл бодохоос илүү шударгаар шууд хэлж үнэн байхыг илүүд үздэг.
Муу талаа далдалж бусдаас нуухыг оролддоггүй. Өөрөөсөө шал өөр хүн болж жүжиглэж хиймэл баг зүүж чаддаггүй.
Чадахгүй зүйлээ чадна гэж худал амладаггүй. Хичээгээд зориглоод үзье гэж өөртөө л ам гардаг.
Хүмүүст гадаад төрхөөсөө илүү сэтгэлээсээ хандаж өөрөөрөө байхыг илүүд үздэг.
Үзэн ядагдсан ч хамаагүй, надад дургүй болох нь ч хамаагүй, хуурамч хүмүүсийг надаас илүүд үзэх нь ч хамаагүй, өөрөөрөө л байна.
Таалагдахгүй байгаа зүйлийг нь бусдад биш өөр лүү нь харж байгаад үнэнг нь хэлчихдэг. Хүлээж авах авахгүй нь хувь хүний асуудал гээд орхичихдог.
Тусламж хэрэгтэй бол худал бардам зан гэж өмнөө барилгүй байгаагаа дэлгэж дэмжлэг хүсчихэж чаддаг.
Амьдрал дээр ч,.. Цахим орчинд ч,.. Баячуудын хажууд ч,.. Орох оронгүй хүний хажууд ч нэг л зан нэг л харц нэг л хоолойны өнгөөр ярьж, ялгаварлахгүй харьцаж чадна.
Надтай харьцах хүндрэлтэй байдаг бол надаас холуур байж намайг тайван орхино уу? Баярлалаа..
