Цаг хэмнэх энгийн арга

--

Сүүлийн үед подкаст сонсох, видео үзэхэд багагүй цаг зарцуулдаг болсон. Хэрэгтэй, сонирхолтой зүйлс олон ч сонсож, үзэж амжихгүй байх нь олонтаа. Тэгээд цагаа хэмнэх, илүү их мэдээллийг бага хугацаанд авахын тулд тоглуулах хурдыг нэмсэн.

Эхлээд 1.25x дээр сонсож дадсан, одоо ихэвчлэн 1.5x дээр заримдаа бүр 1.75x хурдаар тоглуулдаг болсон. Үр дүнд 15 минутын агуулгыг 10, 60 минутыг 40, 90-ийг 60 гэхээр тухай бүр 5, 20, 30 минутыг хэмнэх боломжтой байгаа юм. YouTube, Netflix болон бараг бүх видео болон аудио тоглуулагч аппууд хурд тохируулах боломжтой 👍

--

--

Дөлмандах

Нээлттэй эхийн ПХ болон линуксын тууштай дэмжигч, хөгжүүлэгч, системийн инженер. RHCE. xyyp.mn санаачлагч.