UB.LIFE сайтын сэтгүүлчдээс суралцах 4 зүйл

Бид интернет сэтгүүлзүй хичээлийн хүрээнд UB.LIFE сайтын редакцид зочилсон. Энэ үеэр интернет сэтгүүлчийн амьдрал, ур чадвар зэргийг нээлттэй хэлэлцсэн билээ. Энэ бүхнээс та бүхэнд уг сайтын хамт олноос сурууштай 4 зүйлийг онцлон хүргэж байна.

  1. Мультимедиад суралцах

UBLIFE сайтын сэтгүүлч Г.Ариунзулын хэлснээр хэрвээ та интернет сэтгүүлч болох гэж байгаа бол хөдөлгөөнт зураг хийх, бичлэг зураг эвлүүлэх гэх мэт наад захын чадвартай байх ёстой.

Тиймээс таны мультимедиа чадварыг хөгжүүлэхэд тус болох дараах холбоосуудыг санал болгож байна.

-Browse Files хэсэгт зураг, бичлэгээ сонгож оруулна. (Шууд хайлт хийгээд оруулж болно)

-Seconds хэсэгт нэг зураг, бичлэг хэдий хэр хугацаанд үргэлжлэх цагийг тохируулна

-Шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг нэмээд Upload to GIPHY хэсэгт товшоод таны хөдөлгөөнт зураг бэлэн болно

  • Бичлэгт хадмал орчуулга хийж болох www.nikse.dk/subtitleedit/ программ. Энэ программыг та үнэгүй татаж аваад хялбар аргаар хадмал орчуулга хийх боломжтой.
  • Сонирхолтой PPT , танилцуулга, илтгэл бэлдэж болох сайтууд

https://www.emaze.com/education/

https://prezi.com/start/

2. Хэл бичгийн соёлтой байх

UBLIFE сайтын сэтгүүлч П.Номинбилэг сэтгүүлч хүн хэл, бичгийн өндөр соёл байх хэрэгтэй хэмээн бидэнд зөвлөсөн.

Тэгвэл та доорх линкээр нэвтэрч 1983 онд зохиогдсон Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” номыг бүрэн эхээр нь “Ангууч” программын гарын авлагаас хөрвүүлж оруулсныг үзэж болно. Харин зөв бичсэн эсэхдээ үнэхээр эргэлзэж байвал хоёр дахь линкээр нэвтэрч үгийн алдаагаа шалгаж болно.

Хэл бичгийн чадвараа хөгжүүлэхэд тань туслах дараах сайт, программыг санал болгож байна

3. Давуу талаа хөгжүүлэх

Давуу талаа хөгжүүлснээр илүү амжилт гаргаж болох тухай UBLIFE сайтын эрхлэгч Ж.Тэгшжаргал бидэнд зөвлөсөн.

Сэтгүүл зүйн мэргэжлээр зөвхөн Монгол улсад гэхэд МУИС, ХУИС, ОТИС, Идэр дээд сургууль гэх мэт их сургуулиуд мэргэжилтэн бэлтгэж байна. Тэгвэл тэдгээр сэтгүүлчдээс хэрхэн онцгойрч өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлэх вэ? Хариулт нь их энгийн. Өөрийнхөө давуу тал, сонирхол дээр тулгуурлан мэдлэгийн аль нэг салбараар мэргэших хэрэгтэй. Жишээ нь: Хэрэв улс төрийн асуудал таны сонирхлыг татдаг бол улс төрийн сэтгүүлч болох хэрэгтэй. Жудо бөхийн тайлбарлагч С.Шижирбат жудо бөх тайлбарлахдаа бусдаас илүү мэргэшсэн. Түүний тайлбаргүйгээр жудо бөхийн тэмцээн үзэх нь “давсгүй хоол идэх ” мэт болчихдог шүү дээ.

Юутай ч та давуу талаа хөгжүүлж, түүнийгээ төгс чадвар болговол энэ нь таныг үргэлж гийгүүлэх тодоос тод гэрэл байх болно.

Танд давуу талаа олоход тань тусалж урам зориг хайрлах дараах номыг санал болгож байна.

4. Оюутан байх хугацаандаа ихийг хийж бүтээх

Сэтгүүлч Э.Хулан “Их сургуульд суралцах хугацаандаа өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, цаг минут тутмыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Багш нарын хэлсэн үг бүр хожим хойно хэрэг болдог. Оюутан байхдаа уншсан ном амьдралдаа унших бүх номны 50–60% нь байдаг юм шүү” хэмээн хэлсэн юм.

Тиймээс бие хүн өөрийгөө хөгжүүлэх боломж бүхий дараах “Youtube” сувгуудийг санал болгож байна.

https://www.youtube.com/channel/UCeTVoczn9NOZA9blls3YgUg

Бэлтгэсэн: М.Мөнхзаяа, Б.Цацрал, Б.Энхтуул, Б.Цэцэгбалжид, Б.Дамдин, Ч.Дүүриймаа

UB.LIFE cайтад зочлох үеэр хийсэн видеог энд дарж үзнэ үү.

Like what you read? Give Duuriimaa Ch a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.