Nov 7 · 1 min read
Бийр минь сормуус нь чийгтсэн нүд шиг харагдсан тэр өдөр
Би шүлэг бичвэл л гоо нүдний нулимсыг арчих зоригтой болох юм шиг санасан.
Биелдэг зүүдтэй, мөрөөдөхөөс өөрийг хийдэггүй хулчгарт
Сайхан санаа байсан.
Бага хүүхэд байсан л даа…
Бас
Анир чимээгүй надаас аминчлан
“Аялгуу бүхнээс намайг
авч үлдээрэй” хэмээхийг сонссон.
Дуулж чадахгүй, уйлж мэдэхгүй тэнэгт их амархан санагдсан ч
Аргадангуй үглэж буй нэгний амьсгалаа залгисан чимээгүй хором
Аварч чадах хувь заяа ийн эхэлсэн.
Бага залуу яваа л даа…
Бас
Дурсамжууд сэдэрч эхлэхэд бус
Замхран төгсөхөд нь санаа алдах л сайхан юм байна…
