Би түүнд хайртай, гэхдээ дандаа муугаар харагддаг

EnkeWasHere
Sep 2, 2018 · 3 min read

Every Man Wants Clear Woman!

Тхх бүх эрчүүд үзэсгэлэнтэй, цэвэрхэн, хамгийн гол нь элдэв явдалгүй, үнэнч бүсгүйг хүсдэг. Асуудал юув гэвэл би энэ шаардлагын яг эсрэг хүн нь юм байгаан. Би архи уудаг, олон залуучуудтай нэр холбогддог, шалиг нэр зүүсэн. Гэхдээ би энэнд өөрийгөө өмөөрмөөр байна. Би яг ч тийм яадгаа алдсан завхай амьтан биш юм. Үнэндээ зүгээр л бүх садар явдлыг байж болох л зүйл гэж боддог ч өөрөө нэгийг нь ч хийж үзээгүй бодь нөхөр байгаан. Даанч бусад хүмүүст тэгж харагддаггүй, шийдчихсэн аальгүй хүүхэн л дээ. Үнэнээ хэлье би тэд нарын хэнтэй нь ч сексдээгүй. Би яах вэ? аль хэдийн намайг буруугаар бодохоор шийдчихсэн хүнд яаж өөрийгөө ойлгуулах вэ? Өөрөөс нь өөр хэнийг боддоггүй, өөр хэнд ч сэтгэлээ нээгээгүй гэдгээ яаж хэлэх вэ? Хэлж болж байна лдаа, гэхдээ итгүүлж чадахгүй. Юутай ч яахаас буцахгүй сээтэгнүүр харагддаг ч дотроо чамаас бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм шүү! Даанч би чиний хүсдэг ичимхий, даруу бүсгүй биш юм даа. 😔


Би Дахиад л Алдаа Хийчихлээ

Бид хоёрын харилцаа жаахан нааштай болж эхлэнгүүт л би хараал идсэн мэдрэл үйлдлээ хийж эхэлдэг. Бурхан минь, ямар чөтгөр нь тэгж хатгадаг юм бол. Тэгээд л би маш их зүйл тайлбарлах ёстой болчихсон байдаг, сүүлдээ тэр сонсохыг ч хүсэхгүй байгаа нь илт. Би уулзаач гэж гуйна, хүлээнэ, харна. Миний хийдэг зүйл ердөө л энэ юм байгаан. Эмэгтэй хүн их зан гаргаад л, хайртай хүндээ туньж гуйлгадаг байтал би эсрэгээрээ тэр залуугийн аяыг харж амьдардаг. Угаасаа би л хичээхгүй бол дуусчихдаг харилцаа… би л гуйхгүй бол явчихдаг хүн… би л дуудахгүй бол надруу хардаггүй хайр… би л санаачлахгүй бол хөрчихдөг яриа… би эсвэл энэ хайраа орхих ёстой байх.

Хэн ч харсан миний явдал буруу, хэн ч харсан би хэцүү эмэгтэй гэхдээ тэр яагаад миний өөрийг нь гэдэг сэтгэлийг харж болдоггүй юм бэ? Хичнээн жил хүлээлгэх юмбэ? Эцсийн эцэст намайг тоохгүй байгаа болохоор чинь л би намайг гэж байгаа бусад руу хэсэгхэн хором харахад л би самуун амьтан болж хувирдаг, тэр болгонд чи яг хажууд л хараад сууж байдаг. Эсвэл чи миний тэвчээрийг шалгаж байгаа юм уу? Шалгалтанд чинь би аль хэдийн уначихсан уу?


Хоёулаа Шудрага Байя

Яг одоо би жоохон гомдсон байгаа учраас гутранги л юм бичээд байна. Чи ч бас бодлогогүй, санаатай санаандгүй нь мэдэгдэхгүй олон юм ярьж хүний нүүр түлж л байдаг. Гэхдээ бас л би уучлах хэрэгтэй болдог. Би гомдсон, эмзэглэсэн байх нь чамд ямар хамаатай бишдээ. Чиний юу хамгийн их намайг зовоодог гээч-> яах гээд байгаа нь мэдэгддэггүй, бодлоо хэлж чаддаггүй байдал чинь, намайг хүсдэггүй мөртлөө явуулдаггүй, эсвэл одоо болноо чи надад хэрэггүй уучлаарай гээд шулуухан хэлчихдэггүй чинь, надад үлдэх ч явах ч сонголт өгөхгүй тарчлааж байгаа чинь намайг галзуурууллаа. Гуйя, надад битгий ингэж харгис хандаач, надтай шудрага байгаач, миний сэтгэлийг өөрөөсөө чөлөөлөөч, ганц удаа жинхэнэ эр хүн шиг надтай харьцаач. Тэгсэн цагт би чамд гомдохгүйгээр, уйлахгүйгээр чамаас бүрмөсөн явж чадна шдээ, хайрт минь! 💔

    EnkeWasHere

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade