Монгол кино яаж Америк кинотой өрсөлдөх вэ?

“Монгол шиг жижиг орны уран бүтээлчдийн хувьд төсөв, хөрөнгө сайтай Америк кинонуудтай өрсөлдөх ганц боломж нь сайн утга, агуулгатай, энгийн аж амьдралын тухай өгүүлэх, өөрийн онцлогийг гаргасан кинонууд бүтээх явдал” гэж кино урлагийн салбарт 50 гаруй жил ажиллаж байгаа, Польшийн найруулагч Кжиштоф Занусси хэлэв ээ.

Польш бол төр засгаас нь хөрөнгө санхүү их шаардагддаг кино салбараа хүчтэй бодлогоор дэмждэг цөөн орны нэг. 2006 онд батлагдсан Киноны тухай хуулийн хүрээнд телевизүүд сурталчилгаа, спонсор гэх мэтээс олсон орлогынхоо 1.5, олон нийтийн телевиз лицензийн хураамжийн орлогынхоо мөн 1.5, кино театрууд мөн орлогынхоо 1.5-аас багагүй хувийг Польшийн кино урлагийг инстутид хураалгах үүрэг хүлээсэн. Соёлын яамныхаа удирдлага дор байдаг тус байгууллага нь энэ цугласан мөнгийг кино уран бүтээлчдэдээ зарцуулдаг юм байна.

Гэхдээ Польш бол 40 сая хүн амтай, эдийн засгийн хувьд Европын холбоонд элсэн орсон хуучны соц орнуудаас хамгийн хүчирхэг, чинээлэгт орох улс. Тийм учраас дотоодын зах зээлээсээ олох ашгаар санхүүгээ бүрдүүлэх чадвартай энэ орны кино салбарыг дэмжих хууль эрх зүйн зохицуулалтыг Монголд шууд нутагшуулах нь ч бас хаашаа юм. Хэцүү л дээ.

Цөөн хүн амтай Монгол шиг газар кино хийхэд зардлаа олох, чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлэх, хийсэн киноноосоо эргээд ашиг олоход маш хүнд байхаас гадна гадаад зах зээл дээр гаргая гэхээр Монгол хэлээр хийгдсэн учир хүрдэггүй гэх мэт олон бэрхшээл бий нь бий. (аа, гэхдээ яг хажууд 24 сая хүнтэй Өвөрмонгол бас байгаа)

Өнгөрсөн онд Монголд монгол уран бүтээлчдийн 50 гаруй кино нээлтээ хийсэн байна. Гэхдээ тэр дунд “Хүсэл мөрөөдлийн зүгт” гэдэг кино л гэхэд ₮72,700-ийн орлого олсон, хүүтэй зээл авчихсан учраас яаравчлахаас өөр аргаүй болсон учир найруулагч нь “Барьцаа 007” киног 2–3 сарын дотор хийсэн гэх мэт сонин хачин юм их дуулдаж байсан.

Ямар ч гэсэн “Киногоо сэтгэл зүрхээ гаргаж хий…Үнэнч, шударга, гүнзгий агуулгатай болго…Тэгж байж үзэгчдийнхээ ч сэтгэл зүрхэнд хүрнэ…” гэж манай Польш найруулагч хэлсэн шүү кк.

Ярилцлагыг нь доор орууллаа.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.