Би хэн нэгний сул тал болмоор байна

Эцсийн эцэст түүнд хамаг дургүй хүрээд эхлэв.
Дургүй хүрэхэд шалтгаан байдаг бол надад байсангүй. Зүгээр л дургүй хүрээд байв. Тэр ямар ч алдаа гаргаагүйгээр барахгүй, бүүр сайшаалтай байгаа энэ үед шүү.
Эцэст нь би хариугаа оллоо. Түүний хийж байгаа, хэлж байгаа бүхэн түүнтэй яг адилхан байж нэг ч зөрчилгүй нэгэн цул, гайхамшигтай бүтэн харагдаж хэн ч түүнээс илүү байж чадахгүй байгаад миний дургүй хүрчээ. Би түүнд дурлаж, энэ дурлал минь унтрашгүй болсонд миний хамаг дургүй хүрч байсан аж.*

~ Ерөөс хайрлаж, дурлаж, харамлаж байхуйд амьдарч буйгаа мэдэрдэг бололтой. Арван хэд хоногийн өмнө болсон нэг зүйл дээрээс өөрийгөө нэг хүнийг айхтар харамлаж байгаагаа мэдрээд ичив. Юундаа ичих билээ гэж үү? Ичих, эмээх шалтгаан бий. Тэрийг зөвхөн миний бодол санаа л мэднэ, ойлгоно. Хэн нэгнийг хүлээж хашираад, хайрлаж төвөгшөөгөөд нэг тийм юу ч гэмээр юм? ерөөс хандлага минь их сонин болчихсон байж. Хатуу хэрнээ харин ч зөөлөн, нулимс ойр болчихсон ч юм шиг. Мэдэхгүй юм даа, яг юу болоод буйг. Гэхдээ л……


Гэхдээ л “би хэн нэгний сул тал болмоор байна!”. Энэ үгийг цааш нь дэлгэрүүлж бичихгүй. Яг л газрын зураг дээрх байршил заах тэмдэг болмоор байна. Google map-аар ороод харвал нэг хөөрхөн жижигхэн цэг анивчаад, яг энд гээд бодоход л зүрхийг нь доглуулдаг баймаар байна!.


Тэхдээ нэг талаас хэн нэгний сул тал байна гэдэг өөрөө бас асар том хариуцлага үүрэх, зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг шиг зүйл ч юм шиг. Тэр үүргээ биечлэн биелүүлэх боломжгүй тохиолдолд хэрхэн “хэн нэгний сул тал байх” билээ???.

    Номин~Эрдэнэ'Ш

    Written by

    Өнгө өнгийн бодлын цуглуулага, зүүдний тухай, хальт номын тухай, 'би' гээс өөр хэн нэгний тухай. Магад 'Тухай'-гийн тухай =)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade