Тун удахгүй

~ Тун удахгүй сормуусан дээр минь навчсын үнэр атирч
Тун удахгүй гарыг минь намрын гуниглангуй бороо үнсэж
Тун удахгүй үсэнд минь хэн нэгний амьсгал шигдэж
Тун удахгүй харц минь санаа алдан таныг тэмтэрхэд
Гар гараасаа хөтлөлцсөн өдрүүд
Ар араасаа цуварч одоход
Гадаа үүдэнд дөрвөнтөө эргэх цаг хугацаанд
Алдаа гэх шошготой бүлээхэн дурсамжийг гээнэ
Тун удахгүй нүдэн дээр минь гуниггүй үнсэлт мөрөө үлдээж
Тун удахгүй тэр навчсын хээ зүрхэнд минь зурагдана.
Тэгээд навчсын үнэр атируулсан сормуустай, гуниггүй үнсэлтийн мөртэй нүдээрээ тэнгэр өөд ширтэнэ
Тэгээд тэр эрхэмд зүрхэндээ зурагдсан навчсын хээг харуулахаар одно
Тэр эрхэм намрын гуниглангуй борооноор гарыг минь үнсүүлэн үсэнд минь үнэрээ шигтгэнэ
Тун удахгүй......

    Номин~Эрдэнэ'Ш

    Written by

    Өнгө өнгийн бодлын цуглуулага, зүүдний тухай, хальт номын тухай, 'би' гээс өөр хэн нэгний тухай. Магад 'Тухай'-гийн тухай =)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade