Яагаад???

Их олон зүйл бодоод өө……Тэгээд 30 настайд минь үхэл хайрла гэж залбирлаа.

~ Ерөөс орчлон гэдэг зах хязгааргүй хэрнээ сайн ажиглаж харвал ам дөрвөлжин үнгэгдсэн цаас юм. Тиймээ “үнгэгдсэн цаас” удахгүй хайчлагдаад дуусна. Өнөөдөр саарал өдөр байна. Тээр тэнд өрөөний цонхоор харагдах уулын оргил хараад тэнд авирч гараад бүүр их голдоо ортол даараад ирмээр санагдав. Хэн нэгнийг хэтэрхий их үнэлмээргүй бас хайрлаж хүлээмээргүй юм шиг……тухайн хүнд ч бас сэтгэл зүрх, хайрлаж явдаг зүйл бий шүү дээ. Түүнийг нь хайрлаж ойлгоогүй байж “Би таньд хайртай, дуртай” гээд араас нь гүйх, гуйх нь хэн хэндээ хэтэрхий дараа болох юм шиг.

Сүүлийн хоёр жилд дотоод сэтгэлд минь асар хүчирхэгжсэн аль эсвэл эсэргээрээ болж буй бүхэнд дөжирч байх шиг. Аль нь ч байсан гэлээ энэ бүхэнд олзуурхаж байна. Нэг талаараа гүн гүнзгий ухаж бодвоос Өөрийгөө байгаагаар нь мөн чанартайгаа хүлээн зөвшөөрч чадаж байгаадаа баяртай байна. Өөрөөр хэлбэл сэтгэлийнхээ тэнцвэрийг зөв барихад суралцаж буй. Баярласан ч, гунисан ч нэг янзаараа……яг нуур шиг, яг уул шиг!

Бага байхаасаа л их өөр, их өөр хүүхэд байсан. Толинд харахаар гар, нүд, хамар гээд бүх зүйл минь бусдаас ялгарахгүй хэвийн хэрнээ “нэг л өөр”. Бодож төсөөлсөн, үг үйлдлийн минь хариуд хүмүүс угаасаа ийм байдаг “чи ч бас адил бай” гэх хандлага ирэх үед “Яагаад?” “яагаад” бас дахин “яагаад” гэж бодно. Энэ олон “яагаад” намайг өдий төдий жил амьдруулсан гэлтэй.

Яагаад бид хариу нэхэлгүй хайрлаж болохгүй гэж? Хэн нэгэнтэй хаа нэгтэй зөрж өнгөрөх төдийд дурлаж хайрлаад салж одоод Өдөр бүр түүнийг хоолойг, харцыг, биеийнх нь халуун илчийг хүсэн мөрөөдөж, ахиад хаа нэгтэй таарах үед……тэр үед би амьдарч эхлэнэ гэж бодоод тэр бодлоосоо болж өдөр бүр хагас үхдэл мэт амьдарч, шаналж, цээжинд цус амтагдаж, нулимс хатаж дотогшоогоо үерлэх тэр мэдрэмжүүдийг мэдэрч болохгүй гэж. Уулзалгүй, учралгүй явсаар энэ амьдрал дуусч эцсийн амьсгалаа татах мөчид хүртэл тэр л учирлаа сэрж санаад нэрийг нь аяархан шивнээд үхэж, үхээд өгч болохгүй гэж. Ѳнөөдөр би зөвхөн энэ хараал идсэн хайр дурлалын тухай бичмээр байна. Миний энэ бичвэрүүдийг уншсан хүмүүс надруу ингэж бичдэг “хэцүү юу хаягдахаар” “хэцүү юу хэн нэгэнд хайр сэтгэлээ илчилж чадахгүй ингэж шаналахаар” гэх мэт. Юу гээч хэрвээ Та наад нүд гээч зүйлээ сэтгэл гээч эртхэнтэйгээ сайтар нээгээд харвал бидний эргэн тойрондох хүмүүс за тэгээд та ч ялгаагүй зүгээр л *хайр* гэгч шалбааг дотор уначихсан яваагаа мэдэрч чадна. Мэдэрвэл яах вэ? бичнэ, өөрт минь тохиолдоогүй ч хэн нэгэнд болж буй бүхнийг харж мэдэрвэл зүрхэнд гуниг төрвөл хүссэн хүсээгүй тэр бүх мэдрэмжүүдийг гадагшлуулж гэмээн тайвширдаг юм.

Шалбаагнаас юу гардаг билээ дээ? Яг үнэндээ өнөөдөр надад их хүнд өдөр болчихлоо. Үзэх ёсгүй, харах ёсгүй зүйлсийг харж, уншчихлаа. Уур хүрмээр юм бэ? Өөрийгөө үзэн ядмаар өдөр байна.

Гэхдээ дахиад өөрөөсөө асууя “Яагаад?”. Энэ бүхэн хэрэв ингэж зурагдсан бол яах вэ? Ерөөс ингэж гэмээн Чи түүнийг бүрэн гүйцэт ойлгох бус уу? гэвээс “Яагаад?”……яагаад?

Төсөөлж үзлээ…тэхдээ хэн нэгнээр дүүрчихсэн тэр буйдхан ертөнцөд би багтаж шингэх гэж үү, багтаж шингэлээч тэр их санаашралыг тэсэж гарч чадна гэж үү? эсвэл яагаад? түүнтэй хамт байх ёстой гэж……

Одоогоос яг 5 жилийн өмнө би хэн нэгэнд үхтэл хайртай болоод тэр намайг үгүйсэглээч насан туршдаа түүнийг бодож амьдарч чадна гэж бодсон юм. Надад ийм хүч тэнхээ буй мэт. Хүмүүс юу гэж хэлэх, эргэн тойрон хүрээлэн буй газар орон юу гэж хүлээж авах нь огтхон ч сонин биш байна!!!! Анхнаасаа л өөр байсан бүх зүйлс, яав ч миний байх газар биш гэдэг нь тодорхой байсан. Энэ бүхнийг би мэдэрдэг л байсан шүү дээ……

Тэхээр өнөөдөр зүгээр л ингэж бодов. Одоо 7 жил. Тиймээ 7 жил амьдраад дуусгая……Харин энэ хугацаанд цөөн ч гэлээ миний зүрх сэтгэлд буй тэр хүмүүст *хайр* гэх зүйлийг мэдрүүлье, тэдэнд нэг тийм зөөлөн дулаан мэдрэмжийг л үлдээе. Хэцүү үедээ сэрж санаад бүлээцдэг тийм дурсамжуудыг үлдээе.

    Номин~Эрдэнэ'Ш

    Written by

    Өнгө өнгийн бодлын цуглуулага, зүүдний тухай, хальт номын тухай, 'би' гээс өөр хэн нэгний тухай. Магад 'Тухай'-гийн тухай =)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade