Өглөөний Өвөө

Тэр нэг өдрүүдийг дурсав

~ 05:00 нүдээ нээгээд толгойгоо гэдийлгэж харвал бүрхэгдүүхэн тэнгэр харагдана. Манай хоёр цонх тавдугаар сарын сүүлээс эхлээд бараг 10 сарын дунд хүртэл онгорхой байдаг. Ямар ч тор хаалт байхгүй…шумуул гарсан үед хэцүүхэн л дээ. Гэхдээ л ингэж байгаад сурчихсан. Гарч алхлаа……бага гүүр, их гүүр…суудаг газраа сууж байтал өнөө өвөө минь дугуйтайгаа ирж явна.

“Сайхан амарсан уу? өвөө. Та минь өнөөдөр хаа хүрэх нь вэ?” гэвэл.

“Очдог газрынхаа наахна хүрээд буцнаа. Хүүхээ чи чинь яасан үг авдаггүй юм. Чамайг хүйтэн цементэн дээр битгий суу гээд байхад” даа гээд давхар цамцаа тайлаад сунгаж байна.

“Өөө өвөө яахын бэ, хэрэггүй. Яаж таны цамцан дээр суухын, болохгүй” гэсэн.

“Тун зүгээр, намайг эргэтэл сууж л байхгүй юу” гэнэ.

“Үгүй ээ, тэгж болохгүй. Би одоо буцаж алхлаа” гээд босож байшингийнхаа зүг харвал.

“Эмэгтэй хүүхэд доороосоо даарвал муу ойсоо” гээд нүд нь гурвалжилж инээгээд. “Маргаашнаа доороо дэвсэж суух юмаа авч ирээрэй” гээд дугуйгаа жийж одлоо…

Хар хөх тамирын хослол, цэнхэр малгайтай, ногоон дугуйтай өндөр хүн. Зуны өдөр бүрийг дулаацуулж өгдөг өвөө……тэмдэглэлийн дэвтэрийн минь хуудсанд *Өглөөний Өвөө* нэрээр үлдэх хүн. тааралдахгүй арав гаруй хонолоо. Ямар нэг муу зүйл болсон байх вий. Таарах бүрт мэндлээд ганц хоёр үг солиод өнгөрдөг ч гэлээ би таны тухай та миний тухай хэлүүлэлгүйгээр ихийг мэддэг юм шиг санагддаг. Өвөө маргааш өглөө дугуйгаа хөлөглөөд гараад ирээрэй.

    Номин~Эрдэнэ'Ш

    Written by

    Өнгө өнгийн бодлын цуглуулага, зүүдний тухай, хальт номын тухай, 'би' гээс өөр хэн нэгний тухай. Магад 'Тухай'-гийн тухай =)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade