1.7K Followers
·
Follow

Image for post
Image for post

Ямар ч хүн өөрийн бизнесээ эхэлж байхдаа ажилдаа бүрэн уяагдсан, цаг завгүй, өдөр бүр ундрах олон асуудлаас болж байнга санаа зовсон, тийм нэгэн амьдралтай болно гэж мөрөөддөггүй. Харин ч, ашиг орлого сайтай бизнестэй болж, хүссэн цагтаа ажиллаж, хүссэн цагтаа амарч, илүү эрх чөлөөтэй явахыг хүсдэг. Дуртай, сонирхолтой зүйлстээ цаг заваа зориулна гэж мөрөөддөг. Гэтэл бодит амьдралд байдал өөрөөр эргэх нь элбэг.

Ажил дээрээ хонох шахаж, амралтын өдрөөр ч ажлаа бодно. Байнга шахаж шаардаж байхгүй бол төлөвлөсөн ажил цагтаа дуусахгүй, ажилтнуудын хариуцлага сул, тиймд өөрөө бүх ажилд оролцож, диспетчер мэт явна. …


Image for post
Image for post

Business.MN сэтгүүлийн 8-р сарын дугаар гарлаа. Энэ дугаарт дараах сонирхолтой нийтлэл, материалууд орсон байна -

  • Цэгцтэй сэтгэхийн хүч ТУС СОЛЮШН КОМПАНИЙН ЗАХИРАЛ Д.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
  • Торгоны замын орчин цагийн аялал МАНАЙ СЭТГҮҮЛЧИЙН ТӨВДӨӨС ХИЙСЭН СУРВАЛЖЛАГА
  • Бизнесээ системчлэхийн давуу талууд ХАРХОРУМ ДИЖИТАЛ АКАДЕМИ. Д.ЭНХБАТ
  • Санхүүгийн тайлангаа хэрхэн унших вэ? ЦУВРАЛ №3. ЗӨВЛӨХ Ч.МӨНХБАДРАХ
  • Компанийн нийгмийн хариуцлага гэж юу вэ? Д.БОЛОР
  • Мөрөөдлийн торгон цэргүүд ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР
  • Бизнесийн гол ойлголтуудыг хамгийн энгийнээр. Бизнес эхлүүлэх гэсэн хэн бүхэнд хэрэгтэй зөвлөгөө. ЗӨВЛӨХ. Д.АНХБАЯР
  • Та манлайлахад бэлэн үү? МАНЛАЙЛАГЧДЫН ХЭВ МАЯГИЙН ТУХАЙ. КОУЧ Б.БОЛОРМАА
  • Зөгийн салбар үүрээ засав ДАРХАН УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛООС БЭЛТГЭСЭН ХӨРӨГ…


Эргэн тойронд мянга мянган асуудал, хэрэгцээ байна. Нэгийг нь барьж аваад зүтгэвэл та Энтрепренер болно. Хэцүү, гэхдээ сайхан зам. Алхам алхмаар, системтэйгээр явж чадвал амьдрал, санхүүгийн том амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ замаар явах нь Монголд бусад газраас илүү хүнд биш. Харин бид суралцах л хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол бидний хувьд шинэ зам.

Энтрепренер хүн асуудал, хэрэгцээг Боломж гэж хардаг. Асуудал, байнгын хэрэгцээ байгаа бол тэнд бизнес байна гэсэн үг. Харин танд түүнийг шийдэх хүсэл, тэгээд чадвар, цаг хугацаа бий юу? Хэрэв та бусдын асуудал, хэрэгцээг шийдээд ӨГВӨЛ тэд таньд баяртайгаар төлбөрөө хийнэ. Бизнес бол ӨГӨХИЙН ухаан юм.

Энтрепренер байхын тулд асуудалд Системийн сэтгэлгээгээр хандаж сурах хэрэгтэй. Асуудал, хэрэгцээг шийдэх өөрийн Системийг байгуулах дадал зуршил, арга барилтай болох хэрэгтэй. Түүнээс, нэг ажил олж хийх, амжиргаагаа залгуулах зорилт тавьбал сэтгэлгээний алдаа болно. Бизнесийг та биш, харин таны бүтээсэн систем хийдэг. …

About

Enkhbat D

System Engineer PhD, Mongolian Internet Pioneer, Entrepreneur, Speaker, Coach #Connectivity, #DigitalTransformation, #Spirituality, #Photography, #Travel

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store