Наадам 2017

Аав, ээжээсээ хол наадсан анхны наадам. 2 өдөржин л шууд дамжуулж байгаа бичлэгийг үзэж лаптопны араас зүүгдлээ.

2017.07.09 Фүжи уул. үүлсийн дээгүүр.

Наадамаар их л хөгжилтэй явдлууд болдог байж. 6 настай байхад аав ээж 2 бөх үзэж байгаад сэтгэл хөөрсөндөө орилоход цочсондоо уйлж билээ. 2013 онд Зүүнхараагийн наадамд очно гээд л гэрээрээ гараад давхилаа. Очсон байхгүй Өвөө эмээ 2 машин аваад явчихсан. Бид 3 машингүй, машин дотор байсан хүнс байхгүй. Өдөржин наадмын талбайд өнжиж билээ. орой нь төв талбайд хага шоудаад үүрээр УБ орох вагонд сууж гэртээ ирж билээ. Бага байхын л наадмын нээлтийг очиж үзээд эхний 2 давааг үздэг, 12нд 5-н даваа хүртэл стадионд өнждөг байж. Тийм болохоороо ч юм уу тэр үед барилддаг байсан хэдэн бөхчүүдээ сайн мэднээ. Зарим залуусаас ч бараг илүү мэддэг байсан юм шүү. Сүүлийн хэдэн жил стадион орохоо байсан. Юунаас болоод гэдгийг мэдэхгүй юм. Ямартай ч нэг л мэдэхэд Өсөхбаяраас өөр мэддэг бөхгүй болсон байсан. Зүлэг ногоон дэвжээн дээр нэг л том гүзээгээ унжуулсан барилдахаасаа таахалзах нь их хүмүүс олширсон байсан. Харин энэ жил овоо “мах шөл нь таарсан” хүмүүс “гүзээтэнгүүдийг” унагав уу яав. Энэ жил нэг л сонин, бөхөө үзэхгүй л бол нэг зүйл дутуу юм шиг санагдан байж сууж чадахгүй байлаа. Аав хажууд байхад бүх л мэдээлэл бэлэн байдаг байж. Адаглаад л хэдэн бөх зодоглож байгааг мэддэг, хэдийн даваанд цол дууддаг гэх мэтийг хажууд бэлэн хэлээд өгдөг байж. энэ жил 3-н даваанаас эхлээд л үзэж эхэллээ. ямартай ч амлаж байгаа үед цоллодог гэдгийг мэдэж байгаа хүн 5-н давааг хүлээлээ. Ааяаяая. Бас л цол дуудаж байгааг сонсоход нэг л сонин огшоод л. Санжаадамба, Ганжад хоёрын маргаантай барилдаан дээр аав хажууд байсан бол юу гэх байсан бол хэмээн бодсоор л. Зүгээрдээ гэрээсээ хол ч гэсэн уламжлалаа мартахгүй байхад болно. Зүгээрдээ нутгаасаа хол ч гэсэн сэтгэлдээ нутгаа бодож байхад ямар ч ажил бүтэж л таарна. Зүгээрдээ би зорилгодоо хүрчихээд гэртээ яваад очноо. Зорилгоо биелүүлчихээд буцаад очно.

Show your support

Clapping shows how much you appreciated Enkhbilig Bold’s story.