Хэрхэн би хувиа хичээгч болж амьдарч эхэлсэн бэ

Photo credit to: Guumii’s page

“Өөрийнхөө төлөө амьдрах” гэдэг өгүүлбэр маш олон хүнийг айлгадаг. Үр дүнгийн нь хэн бүхэн мэднэ: бузар үйл, завхрал, доройтол. Гэхдээ нэг өдөр миний амьдрал минийх биш байсныг ухаарсан.
Энэ амьдралд маш их “Ёстой” болон маш цөөн “Хүсэж байна” гэдэг үг байдаг. Миний хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг халхлан маш олон үүрэг хариуцлага гэх хана байсныг анзааралгүй явдаг байж.

Нэг өдөр “Хангалттай” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Өөрийн сэтгэл болон амьдралыг цөмийн энергийн хаягдлын цэг болгохоос залхаж. Хүмүүсийн өмнө ичингүйрэн “Яагаад өөрийгөө нэн түрүүн тавих болсон” шийдвэрээ тайлбарлах бус өөрийнхөө төлөө амьдрах цаг болсон гэдгийг ойлгосон. Шаардлагын төлөө бус хайрын төлөө амьдрах, аз жаргалыг сонгох.
Ийм байдлаар миний олон нийтийн хүлээн зөвшөөрдөггүй, зэвүүцэл хүргэсэн “Эрүүл тэнхлүүн” хувиа хичээх эхний жил эхэлсэн. 
Ухаалгаар “Эрүүл тэнхлүүн” гэдэг ойлголтуудыг оруулснаар, азаар, нийгэм намайг норм нормативыг эвдсэн бусниулагч гэж тамгалаагүй. Бидний эргэн тойрны хүмүүс, зовлонгийн далай туулж, голын мөсийг долоон байж ажилтад хүрч, хүүхэд гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангасны дараа л — чамд өөрийнхөө төлөө амьдрах боломж гардаг гэдгийг уриалдаг.
Гэвч би тэр бүхнийг хүлээлгүй туршиж эхэллээ.

Талд ганцаараа

Эхэндээ их аймаар байсан. Өсөж торнисон орчин, гэр бүлийн хүмүүжлийн хувьд ийм зүйлд бэлтгэлгүй байсан. Өдөр хоног бүрийг “Би зөв шийдвэр гаргасан, тиймээс бүх зүйл сайхан болно” гэдэг үнэмшил дээр өнгөрүүлж байсан. Хийлсэн завь дээр дэлхийг тойрох аялалд гарч байгаа мэт сэтгэгдэл төрж байсан. Өөрийнхөө олон жилийн турш хүмүүст юм тайлбарлаж, таалагдахыг хичээж явсан зан мань эргэж буцах шалтаг болохвий гэж айсан. Өөр дээрээ “Хувиа хичээгч” гэсэн тамга даруулаад явах нь хэцүү байсан. Гэвч энэ л миний эрх чөлөөг олох зам гэдгийг ойлгосон.
Миний энэ төлөвлөгөө бусдад бүдүүлэг зангийн дээд цэг мэт яригдаж эхэлсэн. Би аз жаргалтай, тайван, өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө тэмцэж, өөртөө цаг зарцуулсны төлөө хүмүүсээс уучлалт гуйж тайлбар тавихаа больсон.

Хантаазыг хуягаар сольсон нь

Юуны өмнө миний амьдралруу гоожиж байсан бүхий л гомдол, гунигт монолог, гутрангуй үзэл, заналт хөвөлдсөн ярианы крантыг хаахаар шийдсэн. Би гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хязгааргүй их хайртай, ажлын хамт олон болон хөгшчүүлийг их хүндэлдэг, гэвч удаа дараалан тоймгүй олон цагийн “амьдрахаас айж байна”, “эр хүн болгон арчаагүй новш”, “хямрал тун хэцүү байна” гэх ярианууд миний амьдралын дийлэнх хэсгийг эзлэх ёсгүй. Өөр дээрээсээ “Энергийн донор 24 цаг” гэдэг пайзыг тайлж авч хаясан. Анх найзуудтайгаа уулзахад, “Энэ сэдэв чамд ч тэр надад ч тэр энэ сэдэв хүндээр тусах юм шиг байна. Харин 2 лаа ийм юмны талаар ярих үү ” гэхэд зүрх зогсох мэт мэдрэмж төрж байсан. Гэвч, эерэг юмны тухай сонсох тэр хүсэл сэдэв өөрчлөх төдийгүй бидний яриаг улам сонирхолтой болгож эхэлсэн.
Эгнэснээр би өөрийнхөө хүнд очиж зовлонгоо тоочих зуршлаас салгахад хүргэсэн. Гунигт бараан түүх сонсохоос татгалзсанаар би өөрөө ч тийм түүх зохиож ярихаас сэргийлсэн.

Тийм ээ би өөрт чинь ҮГҮЙ гэж хэлж байна

Дараа нь хамгийн хэцүү зүйл бол ес зүйгүй, бусармаг “ҮГҮЙ” гэдэг үгийг ашиглах сурах байсан. Дийлэнх үед хэний ч гүйж байсан жижиг том гуйлтыг биелүүлэхийг хичээдэг байсан. Даруу зан, хүнийг гомдоочихвий гэсэн бодол, бусад хүмүүст намайг харах тэр сайхан дүрийг үгүй болгохоос их эмээж байсан. Гэвч эхний “Үгүй” гэдэг үг амнаас унаснаас хойш намайг зогсооход бэрх болсон.
Амьдралаа төсөөлөхдөө йога, зургийн дугуйлан гэж төсөөлдөг байсан боловч тэр даргын үг бэлдэх, тэр хүний орон ажиллах, хөдөөнөөс ирсэн хамаатныг дэлгүүрээр хэсүүлэх, найзуудынхаа хүүхдүүдийг харах гээд сайн дурын клуб ажиллуулж өнгөрөөдөг байж билээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам хэнд миний тусламж үнэхээр хэрэгтэй билээ харин хэн миний энэ тусч зангийг хэтрүүлэн ашиглаад байгааг ойлгодог болсон.

Та Эрх Чөлөөтэй

“Хэн ч хэний өмнөөс үүрэг хүлээгээгүй“ гэдэг уриа сайхан сонсогддог боловч яг амьдрал дээр биелүүлнэ гэж бараг л байхгүй дээ. Мөнхийн үүрэг хүлээгч, хүн болгоны хүсэлд нийцүүлэхээс татгалзах харьцангуй амар байсан. Харин өөрөө тэр хүн байхаа болих нь тун хэцүү даалгавар байсан шүү. Хаяа ч кармаандаа зүү барьж явдаг болсон. Хэрэв би өөр хүний амьдралыг удирдах гэж оролдох үед, тэр хүнээс амьдралыг илүү мэддэг гэж бодох үэд тэр зүүгээр өөрийгаа хатгадаг байж билээ.
Энэ өрийн тогтолцоонд миний гэр бүлийн харилцаа ч орсон байсан. “Би чамд бүхий л зүйлээ өгч байхад, өөрөө юу өгч байгаа юм бэ” гэсэн харилцаа хамгийн дотно харилцааг минь үгүй болгосон.
Байнгын нөхцөл, шаардлага тавих нь хайр дурлал, найз нөхдийн харилцааг юу ч үгүй устгах болзол болдог. Энэ тэгш бус байдлыг математикийн тэгшитгэл бус мэт хүлээн зөвшөөрсөн. Одоо би бэлэг, сайхан зан, ойлгох шаардлагыг гүйж авахаа больсон. Нэг шөнө 3 литр кофе уугаад өглөөд нь “Аль аль нь эрх чөлөөтэй” гэсэн бичигт гарын үсэг зурж ойлголцлын гэрээ байгуулсан. Одоо ч хаяа хэн нэгэн анхаарал тавиагүй, гүйлт биелүүлээгүй тохиолдолд “Бид бүгд эрх чөлөөтэй” гэдэг үгийг маань мэт өөртөө шивнэдэг.

Гинжин холбоо биш Харилцаа

Хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүсэл болон нийгмийн гологдол болох тэр айдас — овжин асуудлууд. Хүйтэнд хэд хэдэн давхар хөнжил нөмөрдөг мэт насан туршдаа би танилынхаа хүрээллийг нэмэгдүүлж байсан. Нэг мөчид би өөрийгөө амьсгалах зай ч үлдээгүйг мэдэрсэн. Гэвч тэнхлүүн хувиа хичээгч хүний хувьд хагас-найзууд, асрагч-хамаатнуудын цаана нуугдах шаардлага байдаггүй тэр “Чи хэдэн найзуудтай вэ” гэдэг асуултад тайвнаар “Хоёр” гэж хариулдаг.
Өөрөө өөртөө сайн найз болох өөртөө сонирхолтой, хэрэгцээтэй, сэтгэлийн урамтай хүн болж хувирах чухал. Ер нь бид бүгдээрээ л ганцаардмал байдаг, гэвч өөрөө өөртөө байхгүй байна гэдэг нь бүүр харамсалтай.

Хувийн орон зай

Үнэнээ хэлэхэд, би “хувиа хичээгч” нэг жилдээ бэлдэж байхдаа интернетээр ч тэр бодит амьдралдаа ганцаараа байна гэдэг эргэлзэхгүй байсан. Эргэн тойронд байгаа хүн бүхэн “хувиа хичээгч” гэдэг тамга дараад хэний ч орохоос айдаг халдварт бүсэд амьдарна гэж бодож ирсэн. Гэвч байгаль дэлхий ганцаардлыг хүлээн зөвшөөрдөггүй шиг миний энэ бяцхан ертөнц ажил үйлээр, хүмүүсээр дүүрч эхэлсэн. Маш их хөдөлмөр цаг хугацаа шингэсэн шинэ хүний хувьд тэдгээр хүмүүст шаардлагагүй үйлдэл хийх байсан цаг хугацаа гаргах, санаа нийлсэн хүмүүстэй дотносох мэт давуу талууд ар араас цувран гарч ирсэн билээ. Гэвч тэр бүхэн миний хүссэн зүйлүүд байсан. Миний анзаарснаар эцсийн дүндээ “ухаалаг хувиа хичээгч” нь “ухаалаг энэрэнгүй хүн” болж хувирдаг юм байна.
Би ч гэсэн энэ замын дөнгөж эхэнд нь л явж байгаа хэдий ч хэрэггүй зүйлүүдийг хаяж суралцах зүйл их байна аа.

Энэхүү нийтлэлийг 1 жилийн өмнө уншснаас хойш бага багаар зарим зүйлүүдийг нь хэрэгжүүлж эхэлсэн, тиймээс ч “Бараг 30 насандаа сурсан 30 зүйл”-д хэд хэдэн ишлэлүүд нь орсон байгаа. Хэн нэгэнд бас хэрэгтэй байж магад гээд орчуулан хүргүүлж байна.

With Love,

Enkhbolor

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.