Хямрал = Боломж

Өмнөх “Бараг 30 насандаа сурсан 30 зүйл” нийтлэлийн #13 дугаарт бичсэнээр бид өөрсдөө аливаа асуудлыг боломж болгох завшаан байгаа харин энэ нийтлэлд “ Яаж вэ” тухай бичих гэсэн юм.

Экспортоор бараа үйлчилгээ гаргахад ашигтай байгаа. Төгрөгийн ханшийн сулрал нь гадны зах зээл дээр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж ажиллаж байгаа байгууллагуудад үр ашигтай. Гадаадын худалдан авагчид илүү бага $-оор илүү их хэмжээний бараа авах боломж нь бүрдэж байгаа. Тиймээс, энэ боломжийг ашиглаад аль болох хүн бүр дор дороо гадаадын зах зээлд Made in Mongolia бүтээгдэхүүнийг гаргаж чадах юм бол буцаад Монголруу орж ирэх валютыг татаж өнөөдрийн зах зээл дээр үүсээд байгаа валютын эрэлт нийлүүлэлтэд бага ч гэсэн нөлөөлөх боломжтой.

United Mongolia

Вашингтон, ДС д байгаа найз охин маань United Mongolia LLC байгуулаад Монголын компаниудыг Америкийн зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд эхний 20 компанийг яг одоо АНУ-гийн томоохон байгууллаагуудад танилцуулаад явж байгаа. Чи шүү Д. Батзул, dear! Яг ийм байдлаар өөр бусад улс орнуудад байгаа Монголчууд маань нэгдээд иймэрхүү санаачлага гаргавал — Made in Mongolia арьсан, ноолууран, сүүн, махан бүтээгдэхүүнүүдийг гаргах зөндөө л боломжууд байгаа санагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор гадаадын жуулчдад мөн ялгаагүй Монгол төгрөг суларсан нь ашигтай байгаа. Дэлхий дахин Extreme Adventure -ийн салбарт жилд бараг 4 тэрбүүм $ зарцуулагдаж байгаа. Манай аялал жуулчлалын компаниуд нэг юм бодож байгаа л байх.

Мөн барилгын салбарт ч мөн ялгаагүй гадны иргэдэд Монголд байр авах нь мөн л ашигтай үе байгаа шүү дээ.

Доллараар цалинждаг болон Гадаадын компаниудад үйлчилгээ үзүүлээд явж байгаа Монгол компаниудад мөн ашигтай л үе байгаа.

Тэгвэл ЯАЖ бид нар ГАДААДААС ХЭРХЭН $ ТАТАХ үйл ажиллагаа явуулах эсвэл ХЭРХЭН БИД ӨӨРСДӨӨ ДОЛЛАРААР ЦАЛИНЖИХ боломжуудыг бий болгох вэ?

  1. Инноваци гэдэг үгийг бид бүгд л ашигладаг харин яаж энэ инновацийг бий болгох вэ гэдэг нь хүн бүрийн л толгойд томоохон ? байдаг. Design Thinking буюу инновацийг бий болгох зохион байгуулалттай аргачлалын тухай тэр дотроо mindset буюу аливаа юманд хандах хандлагын тухай бичих гэсэн юм. David Kelly гээд энэ аргачлалыг анх гаргасан хүний хэлсэн үг “New opportunities for innovation open up when you start the creative problem-solving process with empathy toward your target audience” буюу “Зорилтот хэрэглэгчдийг сайн ойлгож бүтээлчээр асуудлыг шийдвэрлэх үйл явцыг эхлүүлснээр Инновацийг бий болгох боломжууд нээгдэнэ”.
Design Thinking mindsets

a) Хэрэглэгч төвт. Аливаа юмны цаана хэрэглэгч байдаг. Тэр нь бараа, үйлчилгээ, бодлого, стратеги, хууль юу ч бай тэр зорилтот хэрэглэгчийн хүсэл тэмүүлэл, хэрэгцээ болон юунд хязгаарлагдаж байгааг нээн илрүүлснээр хэрэгцээт зүйлийг гаргах боломжтой.

b) Зүгээр л хийж үз. Байгууллага дотроо өрөөндөө бодож суух биш гарч туршилт хийх, хэрэглэгчтэйгээ уулзах болон бусад үйлдэлд тулгуурласан соёлыг нэвтрүүлэх.

c) Олон талт хамтын ажиллагаа. Нэг төсөл дээр аль болох өөр2 суурь мэдлэг, үзэл бодолтой хүмүүсийг ажиллуулах.

d) Анхны туршилтын загвар гаргадаг соёлыг нэвтрүүлэх. Хамгийн хямд доороо байгаа зүйлүүдийг ашиглаад хийх гэж байгаа юмыг 3D-ээр эсвэл бие хөдлөлөөр гаргах боломжтой.

e) Тайлбарлах биш харуулах. Санаагаа яриагаар биш биетээр харуулах нь тайлбарлаж хэлэхээс илүүтэйгээр тухайн загварын асуудлыг ойлгоход дөхөм болгодог.

f) Процессийн аль хэсэгт байгааг ямагт санах. Юу хийж байгааг санахаас гадна яаж илүү үр дүнтэй хийх болон цаашид хэрхэн аргачлалаа сайжруулахаа бодож байх.

Мөн байгууллага дотроо Brainstorming буюу оюун ухааны довтолгоог өдөр тутмын заншил болгох. Гэхдээ тодорхой дүрэм болон аргачлалууд байдаг. Монгол хэл дээр дараа орчуулж оруулна.

Энэхүү аргачлалыг сурахыг хүсвэл Benzeen эсвэл Innovator.Education.

La Viva-гийн хуушуур ба тойгны шөл …. ммм гого

2. Үйлчилгээг эрхэмлэсэн хэрэглэгч төвт үйл ажиллагаа явуулах. Нэгэнт манай үйлдвэрлэл гэхээс илүүтэйгээр үйлчилгээний газрууд их байгаа, тэр нь жижиг том гэлтгүй хувийн хэвшил мөн төрийн байгууллагууд хамаарагдана. Үйлчилгээ нь хэрэглэгчийн хүсэж байгаа юмыг өгдөг — бид нар бүгдээрээ л нэг газраар үйлчлүүлэхдээ гое инээмсэглэлээр угтсан хамт олонтой, чанартай хүнстэй ч юм уу, гоё сэтгэл шингэсэн үйлчилгээ авахаар сэтгэлд хүртэл нээх өег дараа бүцаж ирэх сэдэл болдог биздээ. Тэгээд яагаад бүгдээрээ ажлын байр болгондоо ийм соёлыг нэвтрүүлж болохгүй гэж? Инээмсэглэл хамгийн халдвартай бөгөөд таны тархинд аз жаргалын гормон бий болгож байдаг зүйл гэдгийг мэдэж байгаа биздээ :-)

3. Олон улсын нийтийн хамтын ажиллагааны платформууд дээр ажиллах. Upwork, Freelancer, Guru болон бусад маш олон платформууд байгаа, бүртгүүлээд Photoshop, Video, Power Point, Graphic Design, Coding, Excel, архитектур, юм бичих гээд маш олон төрлийн ажлуудыг гүйцэтгэх боломжтой. Хэлтэй нэгэнтэй хамтраад баг бүрдүүлээд гол нь цагт нь даалгавраа хийгээд явах нь маш чухал.

4. Дэлхийд Монгол нэрийг илүү их гаргах. Манай залуучууд үнэхээрийн гайхалтай мундаг, чадварлаг хүсвэл Дэлхий ч багадна.

Олон улсад Монгол бараа бүтээгдэхүүнээс гадна манайхан олон улсад өрсөлдөхүйц контент, мэдлэг экспортлоод үнэлэгдээд явж байна.

a) Mongolian Family гэр бүл Youtube ээр гэр бүлийнхээ амьдралыг vlog хэлбэрээр хүргэдэг дунджаар 30К үзэгчидтэй.

b) Green Nation Challenge төслийн аргачлалыг Шри-Ланка болон Малайзын улс орнууд нийгмийн инновацийг бий болгоход дуриалан хэрэгжүүлж эхлэх гэж байгаа.

Шижирбатын Авьяаслаг Монголчууд хагас шигшээ үзүүлбэр

c) Яах аргагүй Шижирбатын бичлэгийг одоогоор 50 сая хүн үзээд байгаа.

d) Space Entertainment студийн залуучууд удахгүй АНУ, Дубай болон Европд Anna Sue and Una Bold 2 мундаг бүсгүйн DJ тоглолтуудаа томоохон club-даар хийх гэж байгаа гэх мэт.

e) The MongolZ гээд eSportын багийхан Дэлхийн тавцан дээр аль хэдийнээ танигдаад бас нэлээд амжилт үзүүлээд явж байгаа. Удахгүй энэ eSport ийн талаар маш сонирхолтой санагдсан зүйлүүдийн тухай нийтлэл оруулна.

За тэгээд бичээд байвал манай тамирчид, урлагийхны хийж байгаа зөндөө л юм байна гэхдээ хэлэх гээд байгаа зүйл нь нэг нэгэндээ гоё дэмжлэгтэй байя, боломжтой нэг нь чадах чадах юмаараа туслаад хамтран ажилвал явбал бүгдээрээ хамтдаа Монгол улсыг энэ хямралаас гаргах хүч бидэнд бий гэж бодож байна ш дээ!

Хамтдаа бид илүү хүчтэй, өдөр бүрийг инээмсэглэлээр угтацгааяа!

With love,

Энхболор

Like what you read? Give Enkhbolor Gantulga a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.